“Самар-2022” хэсэгчилсэн үйл ажиллагаа зохион байгуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-09-07 13:12:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Экологийн цагдаагийн алба, НМХГ, нийслэлийн Байгаль орчны газар, Богдхан уулын дархан цаазат газар хамтран “Самар-2022” хэсэгчилсэн үйл ажиллагааг энэ сарын 5-15-нд зохион байгуулж байна.


Хяналт шалгалтаар самарчдын 26 отог, 120 гаруй иргэнийг нийслэлийн ойн бүсээс буулгаж, хууль бусаар түүсэн их хэмжээний самрыг хураан авч, зөрчлийн шинжтэй 10 үйлдлийг илрүүлэн НМХГ-т  шилжүүлжээ.


Хяналт шалгалт нь “Байгаль орчныг хамгаалах тухай”, “Ойн тухай”, “Эрүүгийн хууль”, “Зөрчлийн тухай”, “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” хуулиуд, “Ойн дагалт баялгийг хамгаалах зохистой ашиглах” журам, бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянах, зөвшөөрөлгүйгээр ойн дагалт баялаг хуш модны самар бэлтгэснийг илрүүлж, таслан зогсоох, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой аж. 


Холбоотой мэдээ