Отор нүүдлийг бүс дотроо зохион байгуулахыг чиглэл болгов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газар отор нүүдлийг өөр аймаг суманд биш, бүс нутагтаа зохион байгуулахыг бодлого болгон хэрэгжүүлж байгааг ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун харьяа байгууллагын үйл ажиллагаатай танилцах үеэрээ онцлов.
Түүнчлэн, энэ
оны хувьд өвөлжилт хүндрэх
төлөвтэй аймгууд эртнээс бэлтгэлээ сайтар хангах, баруун бүсэд ногоон тэжээл нийлүүлэх талаар санал солилцсоныг тус яам мэдээллээ.
ХХААХҮЯ-ны харьяа “Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа” нь өвөлжилт хүндэрсэн үед оторчдыг ая тухтай, эрсдэл багатай даван туулахад анхаарч ажилладаг. Улсын хэмжээнд 9 байршилд 783 мянган га талбай бүхий аймаг дундын отрын бүс нутаг бий.
Одоогоор 10 аймгийн
31 сумын 1.7 сая малыг аймаг дундын отрын бүс нутагт өвөлжүүлэх хүсэлтийг орон
нутгаас ирүүлээд байгаа аж. Гэхдээ
бэлчээрийн даацын судалгаагаар 780 орчим мянган малыг өвөлжүүлэх боломжтой
гэсэн тооцоолол гарсныг тус байгууллагын дарга Д.Түмэндэмбэрэл танилцуулжээ.