УЛСЫН БАГА ХУРЛЫН 1991 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээс

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2022-09-16 07:19:05

 Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ өдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн /Их цааз/- ийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцжээ. Тэдгээрээс Монгол Улсын Ерөнхийлөгч гэсэн хэсэгт төрийн тэргүүний сонгуульд нэр дэвших болон бусад зүйлийг хэлэлцсэн тэмдэглэлээс онцлон уншигч танд хүргэе.


Р. Гончигдорж:- Дараачаар нь 2 дугаар зүйл дээр, нэр дэвшүүлэх эрх бүхий субъектүүдийн тухай асуудал дээр. Энд бол УИХ-д суудал бүхий нам дангаараа буюу хамтран гэснийг хөндсөнгүй. Гэхдээ энийг дам утгаар хөндөж байна. Дам утгаар хөндөхдөө парламентын Их хурлын сонгууль нь эхэлж явагдах юм уу, эсвэл Ерөнхийлөгчийн сонгууль нь эхэлж явагдах юм уу, ийм шинэ үедээ яригдаж байна. Тэрнээс хойш цаашаа хэмнэлдээ орсон үед энэ бол ерөөсөө маргаан байхгүй асуудал. Өөрөөр хэлбэл, эхлээд Ерөнхийлөгчийн сонгууль явах юм бол Их хуралд суудал авсан нам гэдгийгээ Бага хурал дахь суудлаар нь ойлгох юм уу? Парламентынхаар нь ойлгох юм уу. Ялгаа байгаа шүү дээ. Их хуралд Чөлөөт хөдөлмөрийн нам суудалтай болсон байхаар нэмэгдээд. Тийм учраас энүүнийгээ харгалзан үзэх үү, үгүй юу гэж байна.

Л. Цог:- Их хурал чинь өөрөө парламент болсон байна шүү дээ, тэр үед.

Р. Гончигдорж:- Их хурал нь эхлээд сонгогдсон байвал, Их хурлын сонгууль эхлээд явагдсан байвал. Одоо болохоор Их хурлын сонгууль, Ерөнхийлөгчийн сонгууль зэрэг явах тухай асуудал ярьж байгаа шүү, ер нь бол. Энэ бол хуулиар тогтоох асуудал. Үндсэн хууль дотор хэлэхгүй нь ойлгомжтой зүйл. Ер нь яах юм бэ гэдэг зүйл дээр ярьж байна шүү дээ. Бид нар. Энэ дээр бидэнд бол эрх байж болно. Яагаад гэвэл, одоо сонгууль зарлах эрх бол яг одоо энэ парламент, бидний энэ Бага хуралд хадгалагдаж байгаа учраас хэрэв энэ дээр бид ойлголцлоо тодруулах юм бол тэр ойлголцлынхоо дагуу дараачаар нь бид энэ хоёр сонгуулийг салангид явуулна. Эхлээд Их хурлын сонгуулийг, дараа нь Ерөнхийлөгчийн сонгуулийг гэсэн ойлголт байвал тэрнийгээ л хэлэх асуудал. асуудал. Субъектийг өөрчилье гэдэг талдаа бол Эхний шат зэрэгцээд явсан байхад Их хурал бол шууд байгуулагдана шүү дээ. Тэгээд зэрэг явсан сонгууль дотроосоо гарч ирсэн улсуудыг Их хуралд хэлэлцэж чадах боломжтой болсон байхгүй юу. Тийм учраас тэнд бол яг тийм биш. Зэрэг явснаар тэр их ажил гарахгүй байж болно.

Л. Цог:- Олонхын суудал авсан нам гэдэг чинь парламентынхаа сүүлд 1 тооцогдох юм байгаа биз дээ.

Р. Гончигдорж:- Ерөнхийлөгч 2 шаттай байх тохиолдолд эхний шат зэрэг явахад Ерөнхийлөгч хоцроно шүү дээ. Их хурлаасаа.Тийм учраас Их хурал дээр олонхын суудал авсан нам гэдэг нь тодорхойлогдоно, Их хурал Ерөнхийлөгчийг батлах асуудал бэлэн болчихно, сонгох асуудал.

Л. Цог:- Тэрнээс сүүлд дэвшүүлнэ шүү дээ.

Т. Очирхүү:- Тэгвэл 1 хүн их хурлын гишүүн юм уу, их хурлын дарга, Ерөнхийлөгчид аль аль нь дэвшвэл яах юм бэ? Тийм нөхцөл байж болно шүү дээ. Нэг бол Ерөнхийлөгч, үгүй бол Их хурлын дарга болохоор тийм хүн байж болно л доо.

Р. Гончигдорж:- Баримжаа авъя. Хоёр сонгууль цувж явах нь зүйтэй гэж үзэж байгаа дээр санал хураалт явуулъя.

  • зөвшөөрсөн 26,
  • татгалзсан 11,
  • түдгэлзсэн 5, бүгд 42.

Цувж явах нь зүйтэй гэсэн баримтлалтай байгаа юм байна, олонх нь. Цувна гэх тохиолдолд мэдээж Их хурлынх нь эхлэх нь ойлгомжтой биз дээ. Тийм учраас энэ дээр 1 утгатай ойлгогдохоор байж болох юм байна гэж төсөөлөл авч байна.

Р. Гончигдорж:- 32, 33 зүйл дээр саналаа хэлье.

Д. Батсүх:- 32 дээр санал алга, 33 дугаар зүйл дээр санал байна.

Д. Маам:- Тэгэхээр энэ бол Их хуралд тангараг өргөнө гэж байгаа. Өөрөөр хэлбэл, энэ багц үгэн дотор, бүлэг үгэн дотор хэнд хандаж байгаа нь заавал байх ёстой. Болов уу гэж санагдаад байх юм.

Р. Гончигдорж:- Их хурлын өмнө батлан тангараглая гэх маягтай юу?

Д. Маам:- Заавал хандаж байгаа юм нь байдаг л даа.

Р. Гончигдорж:- Юу гэж хандвал зүйтэй байна вэ?

Д. Маам:- Би бол төрийн сүлдний өмнө гэдэг юм уу, тугийн өмнө Их хуралд тангараглая гэж хэлмээр байгаа юм. Тэгэхгүй зүгээр нэг агаарт ингээд хэлчих гээд байгаа юм. Сүүлд тооцоо хийхэд. Энэ бол ИХ хурлын танхимд гэдгээр ойлгогдож байна.

С. Баярцогт:- Ерөнхийлөгч тодорхой өдөр өргөдөг байвал яасан юм бэ гэсэн саналтай байна.

Р. Гончигдорж:- 30 хоногийн дотор гэж байна.

С. Баярцогт:- Биш ээ. Ер нь ингээд аяндаа сайн явагдаад байвал тодорхой хугацаандаа. Тэгэх юм бол тодорхой 1 сайн өдөр дандаа өргөдөг.

Р. Гончигдорж:- Сонгууль хэчнээн хугацаа авах нь урьдчилж мэдэгдэхээргүй байгаа шүү дээ.

Р. Гончигдорж:- Маам гишүүний гаргасан саналыг дэмжиж байгаа дээр санал хураалт.

  • зөвшөөрсөн 19,
  • татгалзсан 20,
  • түдгэлзсэн 2, бүгд 41.

Маам гишүүн ингэсэн шүү дээ.Энэ тангаргийн үгэн дотор тухайлбал ийм жишээтэйгээр төрийн сүлдний өмнө УИХ-д тангараглая гэсэн үг оруулъя гэсэн санал байсан шүү дээ. Эрхэм гишүүд сайн анзаараагүй шиг байна.

Л. Цог-Очир:- Их хуралд байх юм уу, ард түмэндээ тангараглах юм уу?

Р. Гончигдорж:- Их хуралд тангараглана. Дахин санал хураалт.

  • зөвшөөрсөн 16,
  • татгалзсан 18,
  • түдгэлзсэн 4, бүгд 38.

Р. Гончигдорж:- 33 дугаар зүйл дээр саналаа гаргах улсууд саналын товчлуураа хэрэглэе.

Д. Жанцан:- хоёр санал байна. Их хуралд хамгийн олон суудал авсан намаас нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох санал гаргана гэж байна. Ерөнхий сайд бол тэр намын дарга нь байх ёстой гэж нэмж оруулах саналтай байна. Нэгэнттэр намаас Ерөнхий сайд томилж ажиллуулж байгаа юм бол намын даргатай 1 зүг байна. Тэгээд намын бодлого, Засгийн газрын бодлогод орж явах ёстой гэсэн саналтай байна. Ерөнхийлөгч бол бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгч болно. Гагцхүү өнөөдрийнх шиг аж ахуйн ажилд хутгалдсан ийм зарлиг гаргаж болохгүй. Тийм учраас энэ талаар зарлиг гаргавал түүнд Ерөнхий сайд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж 2 дахь өгүүлбэрийг3-аас хасах нь зүйтэй гэж бодож байна.

А. Болат:-Нэгдүгээр хэсгийн 2-т байгаа Ерөнхий сайдаар томилох хүний тухайд Ерөнхийлөгчид санал оруулах, Засгийн газрыг огцруулах санал оруулах энэ асуудлыг эргэлзэж байна. Өөрөөр хэлбэл, бид эндээ намуудынхаа байр суурийг зохих түвшинд нь тавих нь зүйтэй шиг бодож байна. Нэгэнт Их хурлын дийлэнхийн суудал авсан байгаа ийм нөхцөлд Засгийн газрын тэргүүнийг сонгох саналыг намд нь өгөр зүйтэй. Тэрэн дээр Ерөнхийлөгч оролцоод байх шаардлагагүй болов уу гэж бодож байна. Тийм учраас энд ийм хоёрдтол утгаар биш Ерөнхийлөгчийн ийм саналыг энэ талдаа шууд хасчихмаар санагдаж байна.


Р. Гончигдорж:- Томилохоор санал болгох, дараа нь огцруулахаар санал болгох хоёрын хооронд 1 балансын асуудал байх шиг байна л даа.

А. Болат:- Энд жинхэнэ намын байр суурь байх нь зүйтэй гэж гэж бодож байна. Намын эцсийн зорилго маань энэ шүү дээ.

Н. Самат:- 33-ын яг энэ зүйлтэй холбоотой 1 санал байна. Хамгийн олон суудал авсан гэж байгаа шүү дээ. Энэ бол их маргаантай асуудал, олон биш Харин энэ дээр хэрэв орох юм бол “ олонхын” гэж орох ёстой Олон гэж оруулж байгаа юм бол энэ дээр ерөнхий сайдаар хэнийг томилуулахаа намууд өөрсдөө хоорондоо зөвшилцөж шийдэх асуудал энэ бол.

Р. Гончигдорж:- Ирээдүйн байгуулагдах Засгийн газартай эвсэж орох тухай тохирсон намууд дундаасаа гаргах асуудал уу?

Н. Самат:- Тийм. Тэгэхгүй бол энэ оноо авсан гээд ерөнхий сайд гарч ирэхгүй шүү дээ. Тэр бол Засгийн газар биш болно. Тийм учраас энийг эндээс хасах саналтай байна. Нөгөө талаас Ерөнхийлөгч намуудад өгчих саяын саналыг дэмжиж байна, ерөнхийдөө.

Ч. Цэрэндагва:- 33 дугаар зүйлийн 2 дээр  олонхын суудал авсан намаас нэр дэвшүүлсэн хүнийг санал болгоно гэж байна. Тэгэхээр нэр дэвшүүлж санал санал болгох Ерөнхийлөгчид байгаа юм. Тэгэхээр олонхын суудал авсан нам нэр өгдөг, тэрийг Ерөнхийлөгч аваачаад санал болгож байдаг ийм механизм харагдаад байна. Л даа. Энийг би юу гэж хэлэх саналтай байна вэ гэхээр олонхын суудал авсан намтай зөвшилцсөн хүнийг гэж хиймээр байна.


Р. Гончигдорж:- Олонх гэж санал болгож байна уу?

Ч. Цэрэндагва:- Хамгийн олон суудал авсан намтай зөвшилцсөн хүнийг гэж оруулмаар байна. Ерөнхийлөгч бол нам нэр өгөхөөр тэрийг Их хуралд оруулах биш хасгийн олон суудал авсан намтай зөвшилцөж байж Ерөнхий сайдаар хэнийг тавих вэ гэдгээ ярих байх. Ерөнхийлөгч зарлиг гаргавал Ерөнхий сайд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэснийг хасах саналтай байна. Яагаад гэвэл, өөрийн бүрэн эрхэд хамаатай асуудлаар Ерөнхий сайдад, Засгийн газарт чиглэл өгөх ёстой Зарлиг хэрэв хуульд хүчингүй бол Их хурал хүчингүй болгоно Тийм учраас заавал Ерөнхийлөгчийн зарлигт Ерөнхий сайд гарын үсэг зурж байж хүчинтэй болдог энэ механизм байж таарахгүй гэж үзэж байна.

Р. Гончигдорж:- Баяр гишүүн алга. Ажлын хэсэг дээр яриад Ерөнхийлөгч чиглэл өгөөд тодорхой зүйл гаргадаг. Дараачаар нь тэр бүтэх бүтэхгүй нь хариуцлагыг эргээд Ерөнхийлөгч хүлээхгүй. Тийм учраас нэгэнт гүйцэтгэх эрх эрх мэдэлд оролцох оролцооны тодорхой хэлбэр дээр тэрний дараачаар Ерөнхий сайд зурж хүчин төгөлдөр болгосноороо хариуцлагыг ерөнхий сайд дараа нь хүлээх учиртай болж байгаа ийм л ялгаа шүү дээ.

Ч. Цэрэндагва:- Засгийн газрын эрх мэдлийн бүх асуудлаар чиглэл өгнө гээгүй байна шүү дээ. Өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар өгсөн үүргийг гүйцэтгэх нь Засгийн газрын үүрэг байх ёстой. Жишээлбэл, Их хурлын бүрэн эрхэд хамаарсан асуудлаар Их хурал Засгийн газарт чиглэл өгөхөд тэрийг гүйцэтгэх нь Засгийн газрын үүрэг.

Гү. Лхагважав:- Чимид гуай, бусад бүрэн эрхүүдийг яагаад өөр өөр бичсэн юм бэ?


Б. Чимид:- Их хурлын бүрэн эрх бол өөрөө тогтоодог учраас ердөө бүрэн эрх гэдгээр хийсэн юм. Бусдыг нь бол их хурал олгодог учраас ялгаатай хийсэн. Их хурлын бусад бүрэн эрхийг хуулиар тогтооно гэдгийг нэлээн эргэлзээд байгаа. Ялангуяа гадны эрдэмтэд. Нэг их хурал гарч ирээд өөртөө юм нэмсээр байгаад тэрийг хасхад би бол гэр өргөнө. Гэхдээ мартуулахгүйн тулд энд хийсэн.  Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг, бусад бүрэн эрхийг өөр тодорхой бүрэн эрх гэж зөвхөн хуулиар олгоно гэж байгаа. Янз бүрийн зарлиг, элдэв юмаар олдгохгүй гэсэн санаа. Засгийн газарт бол функцийг нь тодорхойлсон учраас функцээ биелүүлдэг тодорхой бүрэн эрх бол салбар салбарын хуулиар гарна. Тэр утгаар хийсэн юм.

Гү. Лхагважав:- Засгийн газар дээр бол үлдээхийн төлөө байна. Гэхдээ Засгийн газар дээр жишээлбэл, их эвгүй үг хэрэглэсэн байгаа. Тодорхой бүрэн эрх гэж. Тэгэхээр тодорхой бус бүрэн эрх Засгийн газар өөрөө эдлээд байхаар хийсэн байгаа шүү.

Б. Чимид:- Бүрэн эрхийг 2 хуваадаг л даа. Үндсэн бүрэн эрх, тодорхой бүрэн эрх гэж. Үндсэн бүрэн эрх бол энэ дотор удирдана, барина гээд 1 юм хийчихсэн байгаа.

Гү. Лхагважав:-Энэ 3 өгүүлбэр чинь гурвуулаа зөрж байгаа шүү.

Б. Чимид:- Зөрүүлж хийсэн гээд байна шүү.

Гү. Лхагважав:- Эхлээд бусад үндсэн эрх, бусад тодорхой эрх гэж бичээгүй байна шүү дээ. Яг хоёрхон ялгадаг юм бол. Бичих нь бол өөрөөр биччихжээ гэж хэлж байна, яг асуулт тавиад хариулж байх хооронд. Жишээлбэл, Их хурал дээр тодорхой гэдэг үгээ бол тавиагүй бичсэн байгаа.


Б. Чимид:- Их хурал дээр би бас харья л даа. 14 дүгээр хуудсанд байгаа, бусад бүрэн эрх. Их хурал бүрэн эрхээ өөрөө тогтоодог. Их хурлын бүрэн эрх Үндсэн хуулиар тогтоогдсон учраас энэ дээр юм нэмэх тухай асуудал яриад байна. Тэгэхээр энэ Их хурал өөртөө тогтоох уу, үгүй юу гэдгээ ярья гэж байна. Их хурлаас өөр юм хийж болохгүй гэсэн санаа байгаа бол энийг хасах ёстой юм. 14 дүгээр хуудасны хамгийн сүүлчийнх нь. Ерөнхийлөгч бол тодорхой бүрэн эрхийг энэ тодор нь олгоно гэсэн санаатай юм. Энэ дурдсан 13 зүйлийн дотор тодруулж тогтоох юм байвал хуулиар тогтооно гэсэн үг. Их хурал дээр бол юм нэмэх тухай ярьж байна. Олгогдож байна уу? Өөрөөр хэлбэл, 15 зүйлийн бүрэн эрх олгосон байна, үндсэн бүрэн эрх. Энэ дотор энд нь багтаж бүр тодруулах юм байвал зөвхөн хуулиар тодруулъя гэсэн санаа байгаа юм. Энэ ойлгогдож байна уу. Ерөнхийлөгч юм нэмэхгүй гээд байна шүү дээ, энэ дотор ярина.

С. Баярцогт:- 33 дугаар зүйлийн 3 дугаарт Ерөнхийлөгч зарлиг гаргавал Ерөнхий сайд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэснийг хасах нь зүйтэй. Энэний үндэслэлийг хэлэх гэж байгаа юм. Яг ингээд харахад шууд, бичгийн эрхэм сайд буюу Хэрэг эрхлэх газрын дарга шиг үйлчилгээ хийх гэж байгаа юм, Ерөнхий сайд Ерөнхийлөгчдөө. Энэ утгаараа Засгийн газрыг Ерөнхийлөгч удирдана гэсэн чимээгүй бичсэн хэлбэр. Байгаа.

Р. Гончигдорж:- Бүрэн эрхэд нь хамаарах асуудлаар гэж байгаа шүү.

С. Баярцогт:- Засгийн газартай харьцах харьцаан дээр бол байхгүй байгаа. Тэгээд Ерөнхийлөгч зарлиг гаргана гэж байгаа, хориг тавина гэж байгаа. Энэ бол хууль тогтоох үйл ажиллагаанд шууд оролцож байгаа. Тэгээд дээрээс нь Засгийн газраа удирдах юм бол бүр яаж ч янз бүрээр тайлбарласан Ерөнхийлөгчийн засаглал.


С. Баяр:- Баярцогт гишүүн бол их зарчмын чухал зүйлийг анхаарч хэлж байгаа юм. Тэгэхээр эрхэм гишүүд санаж байгаа байх. Өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгнө гээд урьд урьдын төсөлд орхисон байсан, энэ бол нэн осолтой заалт. Яагаад гэвэл, засгийн газрын өөрийн хийсэн үйл ажиллагааны талаар хариуцлагаа парламентын өмнө хүлээх учиртай. Парламентын тогтолцооны гол шинж чанар маань тэр шүү дээ. Гэтэл дээр нь 1 хүн суучхаад тэр хүн чиглэл өгөөд байдаг.Ерөнхийлөгчийн чиглэл гэж ер нь ямар эрх зүйн хүрээнд явагдах юм бэ? Чиглэл гэдэг бол заавал биелүүлэх зүйл үү? Ер нь чиглэл гэдэг маань эрх зүйн ямар хүчин чадалтай байх зүйл юм бэ гэдэг дээр үнэхээр тодорхой ойлголт юм уу, тодорхой тайлбар одоо хүртэл авч чадахгүй байгаа юм.Чиглэл гэдэг бол мийний ойлгож байгаагаар намын байгууллагаас чиглэл авах гэдэг ийм юмаар. Тэгэхээр ийм учир битүүлэг юм оруулсан цагт бол үнэхээр чиглэлийн хүчин чадал нь ямар байх нь бүү мэд байгаа юм. Ерөнхий сайдад тодорхой юм даалгаад байгаа өнөөгийн практик маань чухам зөв үү, буруу юу. Даалгасан цагт тэрнийг заавал биелүүлэх зүйл үү? Ер нь чиглэл гэдэг маань эрх зүйн ямар хүчин чадалтай байх зүйл юм бэ гэдэг дээр үнэхээр тодорхой ойлголт юм уу, тодорхой тайлбар одоо хүртэл авч чадахгүй байгаа юм.Чиглэл гэдэг бол мийний ойлгож байгаагаар намын байгууллагаас чиглэл авах гэдэг ийм юмаар. Тэгэхээр ийм учир битүүлэг юм оруулсан цагт бол үнэхээр чиглэлийн хүчин чадал нь ямар байх нь бүү мэд байгаа юм.

Ерөнхий сайдад тодорхой юм даалгаад байгаа өнөөгийн практик маань чухам зөв үү, буруу юу. Даалгасан цагт тэрнийг заавал биелүүлэх ёстой юу үгүй юу? Биелүүлээгүйн төлөө хүлээх, хариуцлага, биелүүлсний төлөө хүлээх хариуцлага гээд олон асуудал салбарлаж гарч ирж байгаа юм. Ямар ч байсан энийг комисс дээр яриад Ерөнхийлөгч маань гүйцэтгэх засаглал тал руугаа тийм юм байна. Засгийн газартай бол шууд чиглэл өгөх тийм, шаардлага гарахыг үгүйсгэх арга байхгүй юм. Гэхдээ Засгийн газар ерөнхий сайд уг бичигт гарын үсэг зурснаар түүний төлөө Биелэлтийн төлөө хариуцлагыг ерөнхий сайдынхаа хэмжээнд хүлээж авч байна. Тэрнээс хүлээж авч чадахгүй юман дээр гарын үсэг зурахгүй байна гэсэн үг. Ингэхээр Ерөнхий сайдын гарын үсэг зураагүй тэр чиглэл, тодорхой албан бичгийг ярьж байна шүү дээ. Тэрэнд зураагүй бол энэ бол хүчин төгөлдөр болохгүй. Ерөнхий сайд өөрөө тэрэнд гарын үсэг зурснаар хариуцлагыг өөрөө хүлээн. Ямар ч байсан тэрнээс гарах эерэг ба сөрөг үр дүнгийн талаар Засгийн газар, Ерөнхий сайд хариуцлага хүлээх энэ хариуцлагын механизм нь энүүгээр орж ирж байгаа юм уу гэж бодож байгаа юм. Саяхан бид энийг хэлэлцээд, комисс дээр хэлэлцээд өнгөрөөд байтал 3 хоногийн өмнөбайна уу даа, Польшийн Үндсэн хуулийг хэлэлцэж байгаа талаар 1 мэдээ авсан. Энд яг ийм асуудал орсон байгаа. Ерөнхийлөгч Засгийн газарт чиглэл даалгавар өгнө гэсэн. Энэ дээр баахан маргалдаж байгаад үнэхээр бидний шийдсэн шийдлээр шийдсэн байна. Заавал Ерөнхий сайдын контрассигнация өөрөөр хэлбэл, гарын үсэг зурж байж хүчин төгөлдөр болно гэдэг шийдвэрийг ташрамд мэдээлэл болгоод хэлэхэд Польшийн Үндсэн хууль хэлэлцэж байх яг энэ явцад бас ийм тодотгол хийсэн юм байна лээ. Миний ойлгож байгаагаар бол энэ бол зарчмын асуудал.


Д. Жанцан:- Хүлээж авах авахгүй нь Ерөнхий сайдын дур зоргын асуудал болох нь ээ. Ийм л асуудалд хүрнэ шүү дээ.

С. Баяр:- Тэгнэ.

Д. Жанцан:-Зайлшгүй хүлээж авах ёстой юмаа тэр хүн хүлээж авах бөгөөд гарын үсэг зурахгүй. Эргээд улс эх орны зайлшгүй эрх ашгийн чухал чухал асуудал, Засгийн газар хүлээж авах зүйн асуудал.

С. Баяр:- Зүйтэй. Яагаад гэвэл, эцсийн дүнд улсын төсвийг парламент батлаад өгч байгаа. Засгийн газрын явуулах үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг батлаад өгч байгаа. Энэ хүрээнд явагдана. Энээс гажаад юм уу хэрэв хэтэрсэн юм байх юм бол энэ чинь эцсийн дүнд хэний өмнө юугаа хариуцах билээ гэдэг хариуцлага нь...

Д. Батсүх:- Ерөнхийлөгч чинь Ерөнхий сайдаа оруулж ирж томилуулж байгаа, хамгийн аюултай. Тэр бол Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр чинь хоёулаа найзан дундаа яваагүй.Ерөнхийлөгчийн хэлсэн юмыг Ерөнхий сайд болохоор хэрэв 2 удаа татгалзавал Ерөнхий сайдаа огцруулах эрх өөрт өгсөн учраас...

С. Баяр:- Хасчихвал нэн осолтой юм болно шүү дээ.

Р. Гончигдорж:- Эрхэм гишүүн Жанцангаас эхэлчихлээ. Баярцогт үргэлжлүүлье.

С. Баярцогт:- Үндсэндээ энэ заалтыг тэр чигээр нь хасъя гэж байгаа юм. Яагаад гэвэл 1 дүгээрт энэ. Хоёрдугаарт, Ерөнхийлөгч ганцаараа буюу зөвлөгч нартайгаа бол Засгийн газартай тэнцэх буюу Засгийн газарт үүрэг өгөхөөр тийм том институт болж чадахгүй, нэгэнт л Засгийн газартайгаа байнга ажиллахгүй бол, тэгчхээд хөндлөнгөөс чиглэл өгнө гэдэг бол өөр энэ үндсэн эрхүүд нь заагдсан, заалт нь байхгүй байгаа юм. Тэгэхэд үнэхээр зөрчил үүсэж байгаа юм.


Н. Жанцан:- Ерөнхийлөгчийг бэлгэ тэмдгийн Ерөнхийлөгч мэтээр зарим гишүүд хэлээд байгаа юм. Гэтэл ерөнхийлөгчийн эрх мэдлийг аваад үзэх юм бол үндэсний аюулгүй байдлыг тэргүүлнэ. Бүх цэргийн дайчилгаа явуулна онц байдлыг, дайны байдлыг зарлах ийм өргөн хүрээтэй, том личность байгаа юм. Би бол энэ дээр юу хэлэх гэж байна вэ гэхээр 1 хүний гарт цэргийн ерөнхий жанжин байхаар ийм хүний гарт Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх тийм эрх хэмжээг өгч болохгүй гэж би үзэж байгаа юм. Хэрэв Монгол улс парламентын бүгд найрамдах улс юм бол энэ Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэж байх юм бол тэр байгууллага бол парламентын дэргэд байх ёстой гэж бодож байна. Хамаг эрхийг автоматический юм байхгүй, бэлгэ тэмдэг гэж байгаад бүгдийг ингэж хийгээд байна шүү дээ. Энийг эрхэм гишүүд бас их анхаарна уу. Нэгдүгээр зүйл дээр ингэж байгаа юм.УИХ-ын хэлэлцэж баталсан хуульд бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавина гэж байгаа юм. Энэ бол заавал тавих юм шиг бичиж байгаа юм. Заавал тавих юм шиг бичих биш хориг тавьж болно гэж бичих хэрэгтэй. Тавина уу, байна уу, тэр эрхийг нээгээд орхих хэрэгтэй. Каждый тавих юм шиг “ тавина” гэж бичсэн байна.

Д. Ламжав:- Тодорхой санал хэлье, ерөөсөө гараагүй.

Р.Гончигдорж:- Тодорхой томьёоллоо наанаасаа бичээд надад өгчих.

Д. Ламжав:- Олонхын санал авсан тийм нам байх юм бол олонхын санал намын даргыг хэн нэгэн хүн дэвшүүлэх ёстой, тэрнийг.Аваагүй байх юм бол эвсэл байгуулаад олонх болно шүү дээ. Тэдэнтэй зөвшилцсөний үндсэн дээр Ерөнхийлөгч дэвшүүлж болно шүү дээ.

Р.Гончигдорж:- Намын дарга нь Ерөнхий сайд болох юм уу, Ерөнхий сайд болчихоор тэр нь тэр намын дарга болох юм уу гэдэг асуудал 2 талтай шүү дээ.

Д. Баттулга:- Ламжав гуай, тэр бол тухайн намын эрх.

Р.Гончигдорж:- Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх субьектуудтэй зөвшилцөөд тэр саналыг оруулж ирнэ гэсэн саналыг дэмжиж байгаа дээр санал хураалт.

  • зөвшөөрсөн 20,
  • татгалзсан 17,
  • түдгэлзсэн 0, бүгд 37, олонхын дэмжлэг авч байна.

Нэр дэвшүүлэх субъект дээрээ ярья. Энэ дээр ийм хувилбар байна. УИХ-д хамгийн олонх суудал авсан намаас гэж санал оруулж байна. Ийм нам байхгүй тохиолдолд нь хажуугаас гарч ирсэн санал шүү дээ, олонх байна гэж. Олонх байх юм бол олонх болсон намаас дэвшүүлээд, Ерөнхийлөгчтэй зөвшилцөөд шууд орж ирнэ. Олон нам байхгүй байх тохиолдолд суудал авсан намуудтай зөвшилцөж оруулж ирнэ гэсэн хувилбарыг дэмжиж байгаа дээр санал хураалт.

  • зөвшөөрсөн 24,
  • татгалзсан 13,
  • түдгэлзсэн 2, бүгд 39. За ийм томъёоллоор.

Намын дарга нь байна гэдэг санал гаргаж байна. Энийг энд заая гэсэн саналыг дэмжиж байгаа дээр санал хураалт.

  • зөвшөөрсөн 13,
  • татгалзсан 25,
  • түдгэлзсэн 1, бүгд 39, олонхын дэмжлэг авахгүй байна.

Дараачаар нь 3 дугаар хэсэг дээр. Өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгнө гээд энэ талаар Ерөнхийлөгчийн зарлиг гарах юм бол түүнд Ерөнхий сайд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэсэн 2 хэсэгтэй байгаа. Энэ дээр ийм саналууд гар байна. Ерөөсөө энэ 3-ыг бүхэлд нь хасах тухай ярьж байна. Цөөнх бол ярих тодорхой зүйл бий гэдгийг хэлээд дараачаар нь энэ үлдсэн тохиолдол гэхэд 2 дугаар өгүүлбэрийг салгаад үзье гэсэн санал гарч байна. Энэ 2 дээр тус тусад нь санал хураалгая. Гурвыг бүхэлд нь хасъя гэсэн саналыг дэмжиж байгаа дээр санал хураалт.

  • зөвшөөрсөн 19,
  • татгалзсан 18,
  • түдгэлзсэн 2, бүгд 39 олонхын дэмжлэг авахгүй байна.

Эхнийх нь байж байг 2 дахийг гэсэн саналыг дэмжиж байгаа дээр санал хураалт.

  • зөвшөөрсөн 16,
  • татгалзсан 21,
  • түдгэлзсэн 2, бүгд 39 олонхын дэмжлэг авахгүй байна.

Тийм учраас 3 бол энэ дээр ийм хэлбэрээрээ үлдэж байна.

Гү. Лхагважав:- Яг энэ тохиолдолд бүрэн эрхэд Чимид гуайн хэлснээр үндсэн гэдэг үгийг нэмж өгье. Өөрөөр хэлбэл, үндсэн бүрэн эрхэд хамаарна гэж. Тодорхой бүрэн эрх гэж тусдаа байдаг гэж сая тайлбарласан шүү дээ..

Р.Гончигдорж:- “Үндсэн” гэсэн тодотгол оруулъя гэсэн саналыг дэмжиж байгаа дээр санал хураалт.

зөвшөөрсөн 11, татгалзсан 24, түдгэлзсэн 2, бүгд 37 олонхын дэмжлэг авахгүй байна.

Дөрөвдүгээрт ийм зүйлийг яая гэсэн. 4 дүгээр зүйл дээр гэрээ байгуулна гэж. Гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлж УИХ-тай зөвшилцөн Монгол улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулна гэж заалт байгаа юм. Энүүнийг хасъя гэсэн санал гаргасан байна. Энийг дэмжиж байгаа дээр санал хураалт.

  • зөвшөөрсөн 11,
  • татгалзсан 22,
  • түдгэлзсэн 5, бүгд 38 олонхын дэмжлэг авахгүй байна.

Уучлал үзүүлнэ гэдгийг Энүүнийг хасъя гэсэн санал гаргасан байна. Энийг дэмжиж байгаа дээр санал хураалт.

  • зөвшөөрсөн 11,
  • татгалзсан 25,
  • түдгэлзсэн 3, олонхын дэмжлэг авахгүй байна.

Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлнэ гэдгийг энэ үндсэн эрхийг Их хуралд шилжүүлье гэсэн саналыг Жанцан гишүүн тавьсан. Энэ саналыг дэмжиж байгаа дээр санал хураалт.

  • зөвшөөрсөн 21,
  • татгалзсан 17,
  • түдгэлзсэн 2, олонх болж байна.

Ч. Цэрэндагва:- Тэгэхээр энэ 3 дээр Ерөнхийлөгчийн зарлигт ерөнхий сайд гарын үсэг зурна гэдгийг хасъя гэдэг санал би хэлсэн. Тэгэхээр энэний гол үндэслэл нэлээн зүйл дээр байгаа юм. Бид Үндсэн хуулиар магадгүй өөр хуулиар Ерөнхийлөгчид нэлээд эрх олгож байгаа. Тэгэхээр энэ эрхээсээ өөрийн бүрэн эрхэд хамаарах эрхийнхээ дагуу шийдвэрээр гарчхаж чадахгүй, доод гүйцэтгэх байгууллагадаа үүрэг өгчхөж чадахгүй Ерөнхийлөгч байх юм бол энэ эрхийг Ерөнхийлөгчид өгөхөд бараг илүүц байна гэж би хэлэх гэж байна. Хэрэв гүйцэтгэн захирамжлах байгууллагадаа өөрийнхөө бүрэн эрхийн дагуу өөрөө бие даагаад шийдвэрээ гаргаад үүрэг өгчхөж чадахгүй байдаг энэ асуудал байж болохгүй. Төсөв гэж ярьж байна. Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ асуудалд шийдвэр гаргахдаа мэдээжийн хэрэг холбогдох байгууллагуудтай зөвлөж боломжийг судалж байж гаргана уу гэхэс биш дээшээ харж сууж байгаад эдлэхгүй нь мэдээжийн хэрэг. Тэгж Ерөнхийлөгчид итгэл үзүүлэхгүй байж ердөө болохгүй байхаа гэж бодож байгаа юм. 10 дээр Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлнэ гэдэг үгийг хаслаа. Тэгэхээр энийг хэрхэвч хасаж болохгүй. Ерөнхийлөгч бол Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх нь гарцаагүй. Харин энэ зөвлөл Ерөнхийлөгчийн дэргэд байх юм уу, парламентынхаа дэргэд байх юм уу гэдэг бол өөр юм гэж ойлгож байна. Энэ бол тусгай шийдвэрээр хэлэлцэж байж шийдэх асуудал байх. Зөвлөлийг Ерөнхийлөгч толгойлно гэдгийг хасаж болохгүй, толгойлох нь зүйтэй болов уу гэж бодож байна.

Н. Ганбаяр:- 10 дугаар зүйл дээр цөөнх болчихлоо. Ерөнхийлөгч бол Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлнэ гэсэн энэ асуудлыг дахиж хурааж өгөөч ээ. Үндэслэл нь юу вэ гэхээр аюулгүй байдлын зөвлөл Тагнуулын албаны асуудлыг хариуцах байх. Тэгэхээр ийм ажлыг олон ургалч үзлээр, парламент удирдах маш хэцүү байдаг. Ялангуяа энэ дээр олон ургалч үзлээр, хандвал олон янз байж болно. Ийм учраас энэ бол ядахдаа Ерөнхийлөгч рүүгээ дөхөж очоод ганц хүний хатуу гараар явагдана. Ядахдаа ...хүн цөөн байх болов уу гэдэг үүднээс энэ саналыг дахиж өгөөч гэсэн санал оруулж байна.

С. Баярцогт:- Би энэ 3-ыг хасъя гэдэг дээр дахиад ярих гэж байна. Хэрэв бүр хасахгүй гэх юм бол Ерөнхий сайд гарын үсэг зурна гэдгээ болиод урьд нь оруулсан парламентын бүгд найрамдах улс гэдгээ болиод яг ингэж муур, хулгана хөөцөлдөхгүй, Ерөнхийлөгчийн улс гэдгээ зарлах нь зүйтэй.

С. Батчулуун:- 10 дээр Ганбаяртай санал 1 байна. 13-ын 2 дээр Ерөнхийлөгчийн гаргасан шийдвэрээ хэрэв хориглосон Их хуралд шийдвэр гаргахгүй бол энэ асуудлыг цэц хэлэлцэх ёстой Таны тэр дэвшүүлсэн вариант бол маш зүйтэй. Томьёолол хэрэгтэй юм. Ерөнхийлөгч Их хурлын шийдвэрийг эсэргүүцсэн тохиолдолд Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргадаг юм уу, эс бөгөөс асуудал тавьдаг юм уу, ийм асуудлыг заавал тусгах хэрэгтэй гэжээ.

 

Үргэлжлэл бий.                                                                                      Эх сурвалж: Монгол Улсын Үндсэн хуулийн эх сурвалж 

Холбоотой мэдээ