МУБИС “Дусал цус, дүүрэн амьдрал” аянд нэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2022-09-19 13:34:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУБИС Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран хүмүүнлэгийн үйлсийг түгээн дэлгэрүүлэх, цусны донорын эгнээг өргөжүүлэх, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Дусал цус, дүүрэн амьдрал” аянд нэгдлээ.

 

Цусны донорын өдөрлөгийн нээлт МУБИС-ийн Төв номын сангийн 3 давхарт өнөөдөр болж, сургуулийн хамт олон, оюутнууд аянд нэгдэж, цусаа хандивлаж эхлэв.

 

МУБИС-ийн Оюутны хөгжлийн албанаас зохион байгуулсан нээлтэд Мэдээллийн технологийн албаны дарга Ц.Энхбат, Эрдэм шинжилгээ, инновацын албаны дарга Я.Шийлэгмаа нар оролцлоо. МУБИС-ийн багш, ажилтан, оюутнуудаас олон удаагийн давтамжтай цусаа хандивласан эрхэм доноруудад ЦССҮТ-өөс талархал илэрхийлэн ивээн тэтгэгч байгууллагуудын гарын бэлгийг гардуулсан юм.

 

МУБИС-ийн Төв номын сангийн 3 давхарт энэ сарын 19-21-нд болон тус аянд багш, ажилтан, оюутан залуусыг хүнлэг энэрэнгүй сэтгэлээр идэвхтэй оролцохыг уриаллаа




Холбоотой мэдээ