Салхит зуслангийн зам дагуу хөрсний ус зайлуулах шугам угсарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2022-09-20 09:54:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Геодези, Усны барилга байгууламжийн газраас Салхит зуслангийн зам дагуу 259 метр хөрсний ус зайлуулах шугам угсарч, нөхөн сэргээлтийн ажлыг эхлүүлээд байна.


Салхит зуслангийн зам дагуу оршин суугчдын эрүүл аюулгүй амьдрах орчин алдагдаж, орчны бохирдол үүсч, хөрсний ус ихээр гарч өвөлдөө халиа, дошин, зундаа байнгын усан дунд амьдарч байна гэсэн санал хүсэлт олон ирдэг байна. Үүний  дагуу  Геодези, Усны барилга байгууламжийн газар, түүний удирдлагууд  өнгөрсөн саруудад нөхцөл байдалтай танилцаж,  хэрхэн хамтран шийдвэрлэх талаар оршин суугчидтай зөвшилцжээ. Улмаар хөрсний ус зайлуулах шугам угсарч, нөхөн сэргээлт хийж буй юм. Уг шугам хөрсний усыг газрын гадрага дээр гарч ирэхээс сэргийлэн Сэлбэ голын далан руу нийлүүлэх аж.


Геодези, Усны барилга байгууламжийн газрын дарга Л.Ариунтуяа, “Хотын хөгжилд иргэдийн оролцоо чухал гэдгийг энэхүү жишээ харуулж байна. Асуудлыг хамтдаа шийдвэрлэхэд иргэд идэвхтэй оролцох цаг болсон” хэмээв.

Холбоотой мэдээ