ГОВЬ-АЛТАЙ: Ойрын өдрүүдэд цасан болон шороон шуурга шуурч хүйтэрнэ

ОРОН НУТАГТ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-09-28 14:41:49

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд Говь-Алтай аймгийн нутгаар бороо, цасан болон шороон шуурга шуурч хүйтэрнэ хэмээн тус аймгийн УЦУОШТ-өөс анхааруулав.


Тодруулбал, есдүгээр сарын 29-нд нутгийн баруун хойд хэсгээр, аравдугаар сарын 1-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 3-нд зарим газраар бороо, цас орно. Мөн энэ сарын 29-нд Алтайн салбар уулсаар, ирэх сарын 1, 2-нд зарим газраар салхи секундэд 16-18 метр хүрч ширүүсэн шороон болон цасан шуурга шуурч, нийт нутгаар агаарын температур хүйтрэхийг нийт иргэд, малчид, тариаланчид, тээвэрчдэд онцгойлон анхаарууллаа. 


Холбоотой мэдээ