ДОРНОГОВЬ: Ахмадын өргөөтэй боллоо

ОРОН НУТАГТ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-10-04 08:32:56

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Өргөн суманд шинээр Ахмадын өргөө ашиглалтад орлоо. Ахмадын өргөөг аймгийн орон нутгийн хөрөнгө оруулалтаар “Нано брилиант” ХХК хийж гүйцэтгэжээ.


Өнгөрсөн долоо хоногт болсон олон улсын Ахмадын баярыг тохиолдуулан Ахмадын өргөөг нээж аймгийн Засаг дарга О.Батжаргал, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Сүхбаатар нар оролцож Ахмадын үйл ажиллагаанд оролцож тус бүр нэг сая төгрөг хандивласан байна.


Ахмадын өргөөтэй болсноор сумын ахмадууд чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрөөж, нийгмийн олон талт ажил зохион байгуулах боломжтой боллоо.

Холбоотой мэдээ