ДОРНОГОВЬ: Э.Нанзаддорж пауэрлифтингийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Турк Улсын Истанбул хотод энэ сарын 2-10-нд зохион байгуулж буй пауэрлифтингийн (Equipped powerlifting)-ийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Дорноговь аймгийн Хатанбулаг сумын уугуул, олон улсын хэмжээний мастер Э.Нанзаддорж алтан медаль хүртжээ.
Тэрээр штанктай суултаар 250 кг өргөж алтан медаль, хэвтээ шахалтаар 175 кг өргөж мөн алтан медаль, газраас таталт төрлөөр 242.5 кг өргөж алтан медаль, нийлбэр дүнгээр 667.5 кг өргөж алтан медаль хүртэж Ази тивийн аварга болжээ.
Э.Нанзаддорж 2020 оноос пауэрлифтингийн спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хошой хүрэл медаль хүртэж байсан бол энэ удаа Ази тивийн аваргын алдрыг хүртсэн байна.

Улаанбаатар