ДОРНОГОВЬ: Тариалангийн талбайн хэмжээ нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Хаврын тариалалтын мэдээгээр тус аймгийн 356 өрх, 17 аж ахуйн нэгж, байгууллага төмс 25 га-д, хүнсний ногоо 68,5 га-д, жимс, жимсгэнэ 15 га-д, малын тэжээлийн ургамал 98,5 га-д нийт 208 га талбайд тариалалт хийжээ. Харин өнгөрсөн онд нийт 100 га талбайд тариалалт хийж байсан бол энэ жил тариалангийн талбай 8 га талбайгаар нэмэгдсэн байна.
Энэ оны арванхоёрдугаар сарын 4-ний байдлаар ургацын хураалтын явцын дүнгээр
төмс 119,8 тонн, хүнсний ногоо 342 тонн, жимс жимсгэнэ 1 тонн, малын тэжээл 176
тонныг тус тус хураан авч, ургац хураалт 94,5 хувьтай байна хэмээн аймгийн ХХААГ-аас
мэдээлэв.
Тус аймаг нь өрхийн тариалан эрхэлдэг
тул ургац хураалтын ажилд ажиллах хүчний асуудалгүй, хэвийн явагдаж байгаа юм.
Улаанбаатар