Баянхонгорын бөхчүүд 13:12-оор ялж дараагийн шатанд шалгарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-10-04 11:00:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний "Алтан цом" тэмцээний нэгдүгээр шатанд оноолт таарсан Баянхонгор - Сэлэнгэ аймгийн барилдаан даваа гарагт болж Хонгор нутгийн бөхчүүд 13:12-оор ялж дараагийн шатанд шалгарав.

 

Тус барилдааны 4 дүгээр тойргийн дараа багууд 10:10-аар тэнцсэн бөгөөд сүүлийн тойрогт улсын начин Д.Цэрэнтогтох, Э.Батмагнай, аймгийн арслан Ч.Алтангэрэл нар дараалан давж багаа хожилд хөтөлсөн байна.

 

Баянхонгорын улсын начин Дашдоржийн Цэрэнтогтох эсрэг багийн бүх бөхийг өвдөг шороодуулсан бол хамгийн залуу начин Энхтүвшингийн Батмагнай аймгийн арслан Б.Уугандаваагаас бусдыг давжээ. Өнөөдөр 19.00 цагт Улаанбаатар - Тувагийн багийн барилдаан болно.

Холбоотой мэдээ