ОУХМ Э.Ариунболд Ташкентын дэвжээнд 2 дахь ялалтаа авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-10-06 15:40:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Узбекистаны нийслэл Ташкент хотноо болж буй жүдо бөхийн 2022 оны ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 60 кг, эмэгтэйчүүдийн 48 кг-д барилдаж байгаа жүдочдоос  Э.Ариунболд 2 даваад байгаа бол Б.Баасанхүү /эмэгтэй/ нар эхний учраагаа даваад байна.

 

Монголын шигшээ багаас эрэгтэйчүүдийн  60 кг-д ОУХМ Э.Ариунболд эхний тойрогт хийлсэн бөгөөд 2 дугаар Чехийн жүдоч тойрогт Пулорабек Давид /Pulkrabek David/-тай барилдаж 2 вазари үнэлгээгээр илүүрхэн хожиж, улмаар Нидерландын бөхтэй хүч үзэж цэвэр яллаа.




Гэрэл зургийг Б.Чадраабал 


ОУХМ Э.Сумъяабазар эхний тойрогт Египетийн жүдоч 19 настай залуу Еүссри Сами /Youssry Samy/-тэй барилдаж, вазари үнэлгээгээр яллаа. Түүний дараагийн учраа болох Мoроккогийн Юнес Саддики /Saddiki Younes/-тэй хүч үзэж мөн л вазари үнэлгээгээр давсан боловч 3 дугаар тойрогт Тайванийн бөх Янг Юүнь Вэй /Yang Yung Wei/-тэй барилдаж 2 базари үнэлгээ алдаж хожигдлоо.


Мөн эмэгтэйчүүд 48 кг жинд ОУХМ Б.Баасанхүү АНУ-ын бөх Прадо /Prado Giovanna/-г вазари үнэлгээгээгээр ялсан бол ОУХМ Г.Наранцэцэг Лаборда /Laborda Maria Cella/-д цэвэр ялагдлаа. 

Холбоотой мэдээ