СЭЛЭНГЭ: Цасан болон шороон шуурга шуурч хүйтэрнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-10-06 21:03:13

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нутгаар энэ сарын 7-ны өдөр цас орж, цасан болон шороон шуурга шуурч, хүйтрэхийг аймгийн УЦУОШГ-аас онцгойлон анхааруулж байна.

 

Энэ сарын 6-ны 20.00 цагаас 7-ны 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлэрхэг. Шөнөдөө зарим сумын нутгаар, өдөртөө нийт нутгаар хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 1-5 градус дулаан байна.

 

Сүхбаатар хот орчмоор үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.

 

10 дугаар сарын 8-12-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 11-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Агаарын температур шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. 9, 10-нд нийт нутгаар өдөртөө дулаарна.

Холбоотой мэдээ