БАЯНХОНГОР: “Бэлэн бай” онол, дадлага сургуулийг зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор /МОНЦАМЭ/. "Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улс"-ын өдөр жил бүрийн 10 дугаар сарын 13-ны өдөр тохиодог. Энэ өдрийн хүрээнд аймгийн Онцгой байдлын газар, Улаан загалмайн хороотой хамтран иргэд олон нийтэд гамшгийн эрсдэлийг таниулах, сургаж, дадлагажуулах “Иргэн бүрт” сургалтын танхимыг тохижуулан үйл ажиллагааг нээлээ.
Мөн Ерөнхий боловсролын “Номгон” ахлах сургуультай хамтран “Бэлэн бай” сургалтын багцаар сурагчдад танхимын болон дадлага сургуулийг зохион байгуулж байна.
"Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улс"-ын өдрийг НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрийн дагуу 1989 оноос эхлэн дэлхий нийтээр 33 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байгаа аж.
Энэ өдөр Гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог хангах, олон нийтийг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж, дадлагажуулах, гамшгийн эрсдэлийг бууруулахын ач холбогдлыг хүүхэд, залууст таниулан мэдүүлэхэд дэлхийн улс орнууд нэгэн зорилго, уриан дор жил бүр нэгддэг.