БАЯНХОНГОР: Шалгуулагчдын 27 хувь нь тэнцлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-10-17 11:29:51

Баянхонгор /МОНЦАМЭ/. Төрийн албаны ерөнхий шалгалтыг улс орон даяар 10 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд зохион байгууллаа. Баянхонгор аймгаас энэ удаагийн шалгалтад 164 иргэн бүртгүүлж, 126 иргэн шалгалтад орсноос 34 иргэн буюу 27 хувь нь тэнцсэн байна.

2022 оны хоёр дахь удаагийн Төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулахад ТАЗ-ийн Баянхонгор аймаг дахь салбараас долоон гишүүн бүхий шалгалтын комисс, дэмжин туслах 11 хүнийг ажиллуулжээ. Шалгалтад тэнцсэн иргэд цаашид тусгай шалгалтад орж тэнцсэнээр зохих ажлын байранд томилогдох боломжтой болно.

Холбоотой мэдээ