Засаг дарга Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-08-21 23:21:33

Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаа болон эмнэлэгээр үйлчлүүлж байгаа иргэдтэй уулзлаа.

Энэ үеэр сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн салбарт хийгдсэн хөрөнгө оруулалтыг танилцуулж, Мөрөн сум тусдаа эмнэлэггүйн улмаас хоёр дахь шатлалын үйлчилгээ хүргэдэг нэгдсэн эмнэлэг ачаалал ихтэй байдаг тул зарим үед асуудал их гардаг гэдгийг эмч нар болон үйлчлүүлэгчид хэлж байв. Мөн шинэ Засаг дарга “Таны захиас хөгжлийн хөтөлбөрт” суурилсан Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт нэн шаардлагатай асуудлуудыг тусгаж өгнө гэдгийг онцолж байлаа. Л.Ганболд аймгийн Засаг даргын үүрэгт ажлыг хүлээж аваад нэг сар болох хугацаандаа аймаг орон нутгийн ажил байдалтай танилцаж, гадаад харилцааны шугамаар 4 орны төлөөлөгчдийг хүлээн авч, ОУ-ын төсөл хөтөлбөрийн 34 байгууллагынхантай уулзсан гэнэ. Мөн төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж төрийн байгууллагуудын ажлыг жигдрүүлж, амралтаа дуусгаж, өвөлжилтийн бэлтгэл хангуулах талаар үүрэг чиглэл өгч байгаа ажээ.

Б.Гантуяа

Холбоотой мэдээ