Хөлбөмбөгийн “Тоглолт зохион байгуулагч”-ийн анхны сургалт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-10-19 08:57:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны 8 жил 8 зорилт урт хугацааны хөгжлийн бодлогын дагуу хөлбөмбөгийн мэргэжлийн болон мэргэшсэн боловсон хүчнийг бэлдэх зорилгын хүрээнд “Тоглолт зохион байгуулагч”-ийн анхдугаар сургалт амжилттай болов.

 

Тус сургалтыг МХБХ-ны Тэмцээн зохион байгуулах хэлтсээс 2 хоногийн хугацаатай Футзалын улирал эхэлж буйтай холбоотой онол болон практик хосолсон хэлбэрээр зохион байгуулав.

 

Сургалтад нийт 15 хүн хамрагдсан бөгөөд сургалтын төгсгөлд онолын шалгалтанд тэнцсэн тохиолдолд МХБХ-ноос зохион байгуулж буй тэмцээнд томилолт авч ажиллах боломж бүрдэнэ.

 

Цаашид хөлбөмбөгийн мэргэшсэн боловсон хүчнийг бэлдэх зорилгоор уг “Тоглолт зохион байгуулагч”-ийн сургалтыг тогтмол зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа юм байна.


Холбоотой мэдээ