Хорих ангийн эмэгтэй хүмүүжигчид тив хоорондын шатрын АШТ-д түрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-10-19 09:34:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ФИДЕ буюу Дэлхийн шатрын холбооноос “Шатрын эрх чөлөөний хөтөлбөр”-ийн хүрээнд хүмүүжигчдийн дунд тив хоорондын шатрын аварга шалгаруулах 2 дахь удаагийн цахим тэмцээнийг АНУ-ын Чикаго хотын хорих байгууллагатай хамтран 10 дугаар сарын 13-14-нд зохион байгуулав.

 

Тус тэмцээнд АНУ, БНЭУ, ХБНГУ, Норвеги, Австрали, Канад зэрэг дэлхийн 46 орны 85 багийн тамирчид өрсөлдсөн бол Монгол Улсаа төлөөлөн 415 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, 427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас эрэгтэй хоёр баг, 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас эмэгтэй нэг багийн хүмүүжигчид өрсөлдөхөд эмэгтэйчүүдийн ангилалд Монгол Улсын баг алтан медаль хүртлээ.

 

Монгол улсын эрэгтэй, эмэгтэй багийн дасгалжуулагчаар ажилладаг Монголын шатрын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Монгол улсын гавьяат тамирчин, Сүлд спорт хорооны тамирчин, Их мастер Т.Батчимэгт болон Тив хоорондын аварга багаар тодорсон эмэгтэй багийн тамирчидад МШХ-ноос талархал илэрхийлж баяр хүргэлээ.

 

Анх удаа 2021 онд зохион байгуулж байсан Тив хоорондын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд Монгол Улсын эрэгтэй баг тамирчид алтан медаль хүртэж, түүхэн амжилт эзэд болж байсан юм.

Холбоотой мэдээ