Өнөөдөр 5 дүүрэгт цахилгаан хязгаарлана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-08-22 09:33:01

Нийслэлийн хэмжээнд энэ сард цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийж байгаатай холбогдуулан өнөөдөр хэд хэдэн газарт цахилгаан хязгаарлалт хийх болжээ.

Гэхдээ өнөөдөр бороо орох магадлалтай байгаа тул болзошгүй аваар саатлаас урьдчилан сэргийлэх зорилгоор хязгаарлалтын цагийн хуваарьт өөрчлөлт орох магадлалтай гэдгийг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компаниас мэдээлэв.

Өнөөдөр цахилгаан хязгаарлалт хийх газруудыг хүснэгтээр хүргэж байна

22/VIII

Баянзүрх

10.30-17.30

24-р хороо Жаргалантын 1-4, Газарчны 1-5-р гудамж, иргэн Алтанчимэг, Нэргүй, МДЖ  ХХК болон тэдгээрийн ойр орчмоор

22,23/VIII

Баянгол

10.30-18.00

16-р хороо Орхоны 1-5-р гудамж, Гандангийн 60-1, 2-р байр, Гандангийн 60 СӨХ, Ламрин дацан, Монголын анчдын нийгэмлэг, Сүймэд, Зүүн бүрд,  Далайван аудит, СББМ, Мон хашаа констракшн, Доктор авто сүлжээ, БОСА ХХК-ууд болон тэдгээрийн ойр орчмоор

  Хан-Уул

10.30-18.00

1-р хороо 120 мянгатын 8, 9  15, 16, 17-р байр, 53-р цэцэрлэг, Оргил СӨХ,  Алтан-Од жин, Өгөөмөр Баянбулаг, Жин оюу, Идэр эх ХХК-ууд  Палас зочид буудал, Жетро супермаркет болон тэдгээрийн ойр орчмоор

Сонгино хайрхан

10.30-18.00

13-р хороо 1-р хорооллын 8,  9-р байр, Оточ одь, Коко десерт, Гэрлээр тэтгэгч, Солонго гэрэл, Их монгол шувуу ХХК-ууд, Дэвшил-8, Есөн-эрдэнэ, Залуус СӨХ-үүд,  106-р сургууль, 1-р бага сургууль, Ачит БНН болон тэдгээрийн ойр орчмоор

22-25/VIII

Баянгол

11.00-18.00

20-р хороо Монголиадевелопмент ресорсес, Дашваанжил, МТ ойл, Шунхлай, МТ, Ойн бирж ШТС-ууд болон тэдгээрийн ойр орчмоор

22-26/VIII

Налайх

10.00-18.00

1-р хороо Баянзүрхийн гудамж, Энгэр шанд, Их ам, Туулын гүүр орчмоор

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ