ОУХБХ /ФИФА/-ны "QUALITY PRO" стандартын талбайн батламжаа авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-10-21 09:25:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/ өнгөрсөн 8 дугаар сард хөлбөмбөгийн талбайгаа шинэчилсэн бөгөөд тус талбай нь Нидерланд улсын Edel Hybridblade буюу үйсэн дүүргэлттэй Edel Grass B.V зүлэг юм.

 

Энэхүү шинэ талбайн хэмжилтийг "Labosports" буюу Олон улсын байгууллага шалгаж баталгаажуулсныг ОУХБХ-нд баталгаажуулсан байна. "Эйч Би Эйс" ХХК уг талбайг бүтээн байгуулсан юм байна.


 

Энэ талбайд анхны Олон улсын тэмцээн явагдсан нь АХБХ-ны 20 хүртэлх насны Азийн цомын урьдчилсан шатны тоглолтууд 9 дүгээр сард болсон бөгөөд АХБХ-ноос тус тэмцээнийг амжилттай зохион байгуулсанд талархал илэрхийлсэн билээ.

 

Мөн энэ хүрээнд талбайн хаалга, тор, булангийн туг, зүлэг арчилгааны болон цас хамагч мини-тракторын хамтаар "Эйч Би Эйс" компани МХБХ-нд хүлээлгэн өгөөд байгаа юм.





Холбоотой мэдээ