БНСУ-ын Канвон мужийн Яньян ОУНБ руу захиалгат нислэг үйлдэж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-10-24 11:47:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-ийн БНСУ-ын Канвон мужийн Яньян ОУНБ-ын чиглэлд үйлдэх анхны захиалгат нислэг өнөөдөр 11.53 цагт "Чингис Хаан" ОУНБ-аас хөөрлөө.


БНСУ-ын Засгийн газар багаар аялах Монгол иргэдийг Яньян ОУНБ-аар дамжуулан визгүй нэвтрүүлэх журам баталсан юм. Энэ дагуу МИАТ компани энэ оны 11 дүгээр сарын 19-нөөс 2023 оны 5-р сарын 31-ний өдрийг хүртэл бямба гараг бүр Яньян ОУНБ-ын чиглэлд нислэг үйлдэхээр төлөвлөж байгааг тус компани мэдээлэв. 

Холбоотой мэдээ