Эрдэс баялгийн салбар оны эхний 9 сард төсвийн орлогын 23.3 хувийг бүрдүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2022-10-24 16:42:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого энэ оны эхний 9 сарын байдлаар 12,545.1 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 1,410.3 тэрбум төгрөг буюу 12.7 хувиар нэмэгдлээ.


Үүнээс, эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 2,924.3 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 530.6 тэрбум төгрөг буюу 15.4 хувиар багассаныг УУХҮЯ мэдээлэв.


Төсөвт төвлөрүүлсэн орлогын мэдээллээр, уул уурхай, олборлох салбар 2,806.2 тэрбум төгрөг буюу 22.4 хувь, газрын тосны салбар 72.4 тэрбум төгрөг буюу 0.6 хувь, тусгай зөвшөөрлийн төлбөр 27.1 тэрбум төгрөг буюу 0.2 хувь, бусад орлого 18.5 тэрбум төгрөг буюу 0.1 хувь, эрдэс баялгийн салбар нь улсын нэгдсэн төсвийн орлогын 23.3 хувийг бүрдүүлжээ.

 

Холбоотой мэдээ