Улсын хилээр зорчигчдод анхааруулга өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-10-04 22:43:59

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Сэлэнгэ аймаг дахь газраас иргэд, зорчигчдыг Монгол Улсын хилээр нэвтрэхдээ санаатай болон санамсар болгоомжгүйгээр ахуйн хэрэгцээнд ашиглаж байсан галт зэвсэг, сум, тусгай хэрэгслийг автомашин, тээврийн хэрэгсэлдээ авч явахгүй байхыг анхаарууллаа.

Өнгөрсөн сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг авто замын боомтоор ОХУ-ын иргэн Е.А нь Lexus-570 маркийн автомашинд Премьер-4 маркийн хийн гар буу авч орж ирсэн үйлдлийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Сэлэнгэ аймаг дахь газрын  шалгагч нар сонор сэрэмж, гярхай үйл ажиллагааныхаа үр дүнд илрүүлжээ.

Иймээс  тус анхааруулгыг улсын хилээр зорчигчдод хүргүүлж байгаа юм байна.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд