ДОРНОГОВЬ: Математикийн олимпиадад амжилттай оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-10-26 10:20:48

Дорноговь /МОНЦАМЭ/. Боловсролын тэргүүний ажилтан, Улсын математикийн хошой хүрэл медальт Д.Мөнхбат агсны нэрэмжит Дорноговь аймгийн аварга шалгаруулах математикийн нээлттэй олимпиад энэ оны 10 дугаар сарын 15-16-нд Замын-Үүд суманд боллоо.

Олимпиадад Сайншанд хотын ерөнхий боловсролын I, II, III, V, VI сургууль, "Vetrex" сургалтын төв, Өргөн, Эрдэнэ, Айраг, Зүүнбаян, Дэлгэрэх, Улаанбадрах сумын ерөнхий  боловсролын сургууль, Замын-Үүд сумын "Үлэмж тэнгэр" цахим сургууль, ерөнхий боловсролын I, II, III сургуулийн нийт 1350 сурагч, 90 гаруй багш оролцов.

Олимпиадаас Замын-Үүдийн "Үлэмж тэнгэр" сургуулийн сурагчид хоёр алт, хоёр мөнгө, долоон хүрэл нийт 11 медаль хүртэж, гуравдугаар ангийн сурагч Б.Дөлгөөн-Эрдэнэ, дөрөвдүгээр ангийн сурагч Г.Түвшинтулга нар "Уран бодолттой сурагч"-аар шалгарсан бол багш О.Нарангэрэл О.Нараа нар  гурав дахь удаагаа "Уяач багш"-аар шалгарчээ.

Холбоотой мэдээ