БАЯНХОНГОР: Цас орж хүйтэрнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Энэ сарын 27-31-нийг хүртэлх тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийн мэдээг аймгийн УЦУОША-наас ирүүллээ.
Энэ сарын 29, 30-нд хангайн уулархаг болон тал хээрийн зарим газраар цас орно. Салхи 29-нд говийн нуттаар 11-13м/с, бусад хугацаанд нийт нутгаар 5-10м/с.
Цаашид цаг агаар хүйтэрч, хангайн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1-6 градус, Алтайн салбар уулс болон тал хээрийн нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. Харин говийн нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байх аж.