Баянхонгор аймгийн Засаг даргаар Г.Батжаргал ажиллаж байна

Монголын мэдээ
gantuya@montsame.mn
2016-08-22 16:38:28

Монгол Улсын Ерөнхий сайд аймгуудын Засаг дарга нарт нэгдсэн сургалт зохион байгуулж, батламж гэрээ байгуулж буйтай холбогдуулан шинээр томилогдсон Засаг дарга нарыг танилцуулж байна. 

Баянхонгор аймгийн Засаг даргаар Г.Батжаргал томилогдож, долдугаар сарын 17-нд тамга тэмдэгээ хүлээн авсан. Г.Батжаргал нь 

Ам бүл: 5. Эхнэр хүүхдүүдийн хамт 

Боловсрол: Дээд

Төгссөн сургууль:  

- ЗХУ-ын Иркутск хотын Политехникийн дээд сургууль,

- Удирдлагын академи 

Мэргэжил:

- Ус хангамжийн инженер, удирдахуйн ухааны магистр 

Туршлага:

- 1990-1993 онд НААҮ-ний барилга засварын ангид инженер, ерөнхий инженер, 

- 1993-1994 онд Усны аж ахуйн Тэнгис ХХК-ний барилгын бригадын дарга, 

- 1994-1996 онд Барилга угсралт үйлдвэр үйлчилгээний Их богд ХХК-ний гүйцэтгэх захирал, 

- 1996-2006 онд Эрчим хүчний үйлдвэрийн дарга, 

- 2006-2008 онд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга, 

- 2008-2012 онд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, 

- 2012-2016 онд аймгийн Монгол Ардын намын дэд дарга, 

- 2016 оноос аймгийн Засаг дарга

Гавъяа, шагнал: 

- Хөдөлмөрийн хүндэт медаль

- Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль,

- Ардын хувьсгалын 80, 90 жилийн ойн медаль,

- Нутгийн өөрөө удирдах байгууллагын дээд шагнал "Соёмбо" медаль,

- Эрчим хүчний тэргүүний ажилтан,

- НӨҮБ-ын тэргүүний ажилтан,

- МАН-ын тэргүүний ажилтан, 

 

Холбоотой мэдээ