Монголын боксчид өчигдөр Йордан улсыг зорилоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-10-30 10:52:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сонирхогчдын боксын Азийн аварга шалгаруулах элит ангиллын тэмцээн 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 13-нд Йорданы нийслэл Амманд хотод болно.

 

Тус тэмцээнд Монгол Улсаас эрэгтэй 9, эмэгтэй 8 тамирчин оролцох бөгөөд Ази тивийн АШТ-д 30 орны 320 гаруй ширэн бээлийтнүүд өрсөлдөх юм. Монголын багийн ахлах дасгалжуулагчаар Ж.Энхтөр, дасгалжуулагчаар О.Батхүү, Б.Эрдэнэбаяр, Аброр, эмчээр Ч.Насанбат нар тус тус ажиллана.

 

Азийн аваргад тулалдах Монголын боксчид:

 

Эрэгтэйчүүдийн 48 кг: Орхонтунгалагийн Өнөболд

 

51 кг: Хархүүгийн Энхмандах

 

54 кг: Доржнямбуугийн Ганболд

 

57 кг: Гантөмөрийн Лундаа

 

60 кг: Баярхүүгийн Буяндалай

 

63.5 кг: Бямбацогтын Төгөлдөр

 

67 кг: Баатарсүхийн Чинзориг

 

71 кг: Отгонбаатарын Бямба-Эрдэнэ

 

75 кг: Жаргалын Отгонжаргал

 

Эмэгтэйчүүдийн 48 кг: Бейсенбейгийн Жанаргуль

 

50 кг: Балсангийн Мөнгөнсаран

 

52 кг: Лутсайханы Алтанцэцэг

 

54 кг: Оюунцэцэгийн Есүгэн

 

57 кг: Монхорын Намуун

 

60 кг: Төгсжаргалын Номин-Эрдэнэ


63 кг: Уранбилэгийн Шинэцэцэг

 

70 кг: Энхбаатарын Эрдэнэтуяа

 

Ташрамд дуулгахад, Монголын боксын холбооны баг тамирчдаас Иордан улсын Амман хотод болох Ази тивийн АШТ, Герман улсын Кёльн хотод болох Дэлхийн цом мөн Испани улсын Ла Нукиа хотод болох Залуучуудын дэлхийн аваргад оролцох нийт 62 хүний өргөн бүрэлдэхүүнтэй бэлтгэлээ базаасан юм. Энэхүү 3 том тэмцээний нэгдсэн бэлтгэлийг шигшээ багийн хамт олон Олон улсын хүүхдийн Найрамдал зусланд сарын турш хийсэн юм.

 

Баасан гарагт буюу 2022.10.28-ны өдөр Монголын боксын холбооны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ц.Бат-Энх Олон улсын хүүхдийн Найрамдал зуслан дахь Монголын шигшээ багийн бэлтгэлийн баазаар зочилж тамирчдад амжилт хүсэж, бэлтгэлийн хувцас гардуулсан байна.





 

Холбоотой мэдээ