ДОРНОГОВЬ: 560 тонн ургац хураажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-11-04 15:33:46

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговийн тариаланчид энэ намрын ургацаа хурааж дуусчээ.

Нутгийн тариаланчид 124.6 тонн төмс, 404.8 тонн хүнсний ногоо, 1.4 тонн жимс жимсгэнэ, 29.5 тонн малын тэжээл хураасан бөгөөд нийт 560 тонн ургац хураан авсан байна. Энэ онд Дорноговь аймгийн хэмжээнд 119 өрх 23 аж ахуй нэгж нийт 136 га талбайд тариалалт хийсэн бөгөөд 579 тонн ургац хураан авахаар төлөвлөснөөс 560 тонныг хураагаад байгаа юм. Өнгөрсөн жил  110.8 га-гаас 459 тонн ургац хураан авсан бол энэ жил  тариалах талбай 26 га-гаар нэмэгдэж ургацын хэмжээ 100 тонноор нэмэгдээд байна.


Холбоотой мэдээ