Хятад улс цэргийн шинэ нисэгчгүй онгоцоо танилцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-11-08 15:48:49

БЭЭЖИН. /NHK/. Хятадын эрх баригчид тус улсад бүтээгдсэн цэргийн шинэ нисэгчгүй нисэх онгоцыг танилцуулжээ.


“Wing Loong-3” нисэгчгүй онгоцыг Хятадын өмнөд нутгийн Гуандун мужид тус улсын хамгийн том агаарын шоу нээгдэхээс хоёр хоногийн өмнө буюу ням гарагт дотоодын болон гадаадын хэвлэл мэдээллийнхэнд анх үзүүлсэн байна. 


Тагнуул хийхэд төдийгүй байлдааны ажиллагаанд ашиглах боломжтой уг дрон нь хоёр тонн гаруй жинтэй пуужинг тээх чадалтай гэж Хятадын цахим хэвлэлүүд мэдээлжээ.


Өмнөх загваруудтай харьцуулахад ихээхэн сайжруулалт хийснээр шинэ нисэгчгүй онгоц нь дэлхийд тэргүүлэгч АНУ-ын нисэгчгүй онгоцуудтай эн зэрэгцэж байна гэж тус улсын хэвлэлүүд онцолсон байна. 


Хятад улс Тайванийн хоолой болон Өмнөд Хятадын тэнгист үргэлжилж буй хурцадмал байдалтай холбоотойгоор АНУ-д цэргийн ажиллагаагаа өргөжүүлэх цар хүрээг харуулахыг эрмэлзэж байна гэж ажиглагчид үзэж байна. 


Хятадын нэгэн сэтгүүлч NHK телевизэд хэлэхдээ, ийм зэвсэг нь тус улсын үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлнэ гэсэн байна. Хятадын технологи 5-6 жилийн дараа АНУ-ын технологитой эн зэрэгцэнэ гэж сэтгүүлч хэлжээ.


Холбоотой мэдээ