Коронавируст халдварын 163 тохиолдол шинээр бүртгэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2022-11-15 12:02:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 163 тохиолдол шинжилгээгээр батлагджээ. Энэ нь өчигдрийнхөөс 74 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт юм.


Шинээр илэрсэн тохиолдлын 108 нь нийслэлд, 55 нь орон нутагт бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд батлагдаад буй "КОВИД-19"-ийн нийт тохиолдлын тоо 988 303-д хүрэв.  Түүнчлэн "КОВИД-19"-ийн хүндрэл, архаг суурь өвчин хавсарсан шалтгаанаар нийт 2 132 хүн эндээд байна.

Холбоотой мэдээ