БЗД-ийн биеийн тамирын багш, арга зүйчид сургалтад хамрагдав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-11-17 08:08:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянзүрх дүүргийн “Нагано” олимпын зөвлөл, тус дүүргийн Биеийн тамир, спортын хороо, Боловсролын хэлтэс, ЕБС-иудын удирдлага, мэргэжилтэн, багш нарын хамрагдсан уулзалт семинар лхагва гарагт Олимпик хауст боллоо.


Уулзалтад МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Монголын үндэсний олимпын академийн Ерөнхийлөгч Ч.Зоригтбаатар нар оролцож, Олимпын танхимуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх, сурагчдад олимпын боловсрол олгох ажлын үр дүнг нэмэгдүүлэх тухай ярилцан, санал солилцов.


Мөн энэ онд багтаан гаргахаар зорьж буй ОУОХ-ны OVEP хөтөлбөрийн талаарх мэдээллийг оролцогчдод өгсөн байна. Семинарын оролцогчид энэ үеэр Олимпын музей үзэж сонирхсон юм.

Холбоотой мэдээ