Мастер ангиллын тамирчдын анхдугаар зөвлөгөөн боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-11-17 12:52:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны мастер ангиллын тамирчдын анхдугаар зөвлөгөөнийг Төв аймаг дахь Л.Сандагдоржийн нэрэмжит МХБХ-ны бэлтгэлийн төвд амжилттай зохион байгууллаа.

 

Тус зөвлөгөөнд 40 гаруй мастер ангиллын тамирчид оролцсоноос Дархан-Уул аймгаас төлөөлөгчид ирсэн нь онцлог байв. Мөн зөвлөгөөнд МХБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар болон хэлтсийн дарга нар оролцож өөрсдийн хэлтсийн үйл ажиллагаа болоод мэдээлэл өгч хамтран ажиллах талаар санал солилцлоо.


Зөвлөгөөнөөр Мастер ангиллын тамирчдын ёс зүй сахилга бат, насны ангиллын өөрчлөлт болон УАШТ нэрэмжит тэмцээнүүдийн хуваарь, орон нутагт тэмцээн уралдаан зохион байгуулах талаар хэлэлцэж зөвлөлдлөө. Төгсгөлд  нь төлөөлөгчид нийт мастер ангиллын тамирчдадаа уриалга гаргаж гарын үсэг зуржээ.

Холбоотой мэдээ