Өчигдөр шинжилгээгээр 147 хүнээс коронавирус илэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2022-11-18 10:41:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 147 тохиолдол шинжилгээгээр батлагджээ. Энэ нь өчигдрийнхөөс 36 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт юм.


Шинээр илэрсэн тохиолдлын 87 нь нийслэлд, 60 нь орон нутагт бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд батлагдаад буй "КОВИД-19"-ийн нийт тохиолдлын тоо 989 713-д хүрэв.  Уг өвчний улмаас нэг хүн нас барснаар "КОВИД-19"-ийн хүндрэл, архаг суурь өвчин хавсарсан шалтгаанаар нийт 2 133 хүн эндээд байна.

Холбоотой мэдээ