ДАРХАН-УУЛ: Аяны хүрээнд долоо хоногт нэг ААНБ баасан гаргийг архигүй өдөр болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-11-19 14:44:15

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 43 дугаар зарлигт тусгагдсан архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулж, хорт зуршлаас ангид байж шинэ үеийг төлөвшүүлэх чиглэлээр Цагдаагийн байгууллагаас “Намайг алгас” нөлөөллийн аяныг эхлүүлсэн.


Сар гаруй хугацаанд үргэлжлэх энэхүү аяныг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газраас эрчимжүүлж архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг ААНБ-уудын төлөөлөлтэй уулзалт хийлээ. Уулзалтаар аяны хүрээнд  долоо хоног бүрийн баасан гаргийг архигүй өдөр болгох саналыг дэвшүүлж хамтран ажиллах хүсэлт өгсөн аж. Уг саналыг дэмжиж долоо хоног бүр нэг  ААНБ буюу баар, ресторан "Намайг алгас " аян дуустал баасан гарагт архи худалдаалахгүй  ажээ.


Мөн “Намайг алгас” нөлөөллийн аяны хүрээнд аймгийн Цагдаагийн газар өсвөр насны хүүхэд, оюутан залууст хорт зуршлаас хэрхэн татгалзах, зөв зохистой хэрэглээг хэрхэн бий болгох талаар насанд хүрэгчдэд зориулсан сургалт, сурталчилгаа, цахим контент бэлтгэн ажиллаж байна.

 

Холбоотой мэдээ