Намъянжү хотын хүүхдүүд нийслэл хоттой танилцаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМНийслэлийн Засаг даргын ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Засаг даргын орлогч Д.Энхтөр өнөөдөр БНСУ-ын Намъянжү хотын хүүхдүүдийн төлөөлөлтэй уулзлаа.
Хоёр хотын найрамдалт хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй хүүхэд солилцооны хөтөлбөрт энэ жил 11 хүүхэд хамарч байгаа бөгөөд өчигдөр орой нийслэлд ирсэн юм.
Засаг даргын орлогч Д.Энхтөр хүүхдүүдийг Улаанбаатар хотод тавтай морилохыг уриад “Тодорхой хугацаанд Монгол орны соёл, уламжлал, цаг агаар, үзэсгэлэнт байгальтай танилцах боломжийг энэхүү хөтөлбөр олгож байна. Тиймээс төлөвлөсөн хөтөлбөртөө сайн хамарч, очоод үе тэнгийнхэндээ Монгол орныг сайн сурталчлаарай” гэв.
Хүүхдүүд 7 хоногийн турш нийслэлийн онцлог бөгөөд түүхэн дурсгалт газруудтай танилцах юм.
Ж.Болор