ДУНДГОВЬ: Бэлчээрийн даацын судалгааг шугаман цэгийн аргаар анх удаа хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-11-29 15:26:20
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. “Их газрын чулуу” байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс нутагт бэлчээрийн даацын судалгааг анх удаа хийжээ.

Бэлчээрийн төлөв байдлын энэхүү судалгааг аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газар, “Их газрын чулуу” байгалийн цогцолбор газрын захиргаа хамтран тус цогцолбор газрын хязгаарлалтын бүс нутагт орчноо төлөөлж чадахуйц хоёр цэгийг сонгон Олон улсын түвшинд бэлчээрийн судалгаанд ашиглаж буй шугаман цэгийн аргаар гүйцэтгэсэн байна.



Судалгаагаар тус бүс нутагт өвөл, хаврын бэлчээрийн даац 63.8 хувь буюу бэлчээр хүрэлцээтэй гэсэн дүгнэлт гарчээ. Судалгаа хийсэн Хажуугийн хүр, Шарга овоо гэсэн хоёр цэгт бэлчээрийн төлөв байдлын ажиглалтаар 30 зүйлийн ургамал ургаж, 20 зүйл олон наст ургамал, 10 зүйл нэг наст ургамал ажиглагдсан хэмээн судалгааны баг танилцууллаа.

Тус судалгааг хийснээр ургамлын гарцыг тоддорхойлж, тухайн газар нутагт өвөлжиж хаваржих бэлчээр хүрэлцээтэй эсэхийг тогтоон, ямар зүйлийн ургамал ургадаг, энэ нь малд ямар ашигтайг тодорхойлдог ажээ.

Ийнхүү “Их газрын чулуу” байгалийн цогцолборт газрын бэлчээрийн даац, ургамлын гарц, ан амьтан, тэдгээрийн нөхцөл байдал зэргийг судлан, хамгаалах үйл ажиллагааг явуулах нь тус цогцолборт газрын захиргааны хэрэгжүүлэх ажлын нэг юм. 



Холбоотой мэдээ