ХОВД: Эхний 10 сард хүүхдийн эндэгдлийн түвшин нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд /МОНЦАМЭ/. Ховд аймагт тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл тогтвортой буурахгүй байна гэж эмч нар хэллээ.
Тус
аймгийн хэмжээнд сүүлийн таван жилийн дунджаар тав хүртэлх насны хүүхдийн
эндэгдэл 1000 амьд төрөлтөд 19.9 болж, улсын дунджаас дээгүүр үзүүлэлттэй
байна.
Нярайн
эрт үеийн нас баралтад дутуугийн шалтгаант амьсгал хямралын хам шинж, төрөлхийн
хөгжлийн гажгийн шалтгаан зонхилж байгаа бол тав хүртэлх насны хүүхдийн
эндэгдэлд сэргийлж болох эндэгдэл буюу осол гэмтлийн шалтгаан 20-28 хувийг эзэлж
байгаа юм.
Энэ оны эхний 10 сарын байдлаар нярайн эндэгдэл 23 тохиолдол, 1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 8 гээд нийт 31 тохиолдол буюу 21.1 промил болж, өнгөрсөн оны мөн үеэс 0.3 промилээр нэмэгдсэн байна.
Иймээс
Хүүхдийн клиник, нярайн тасгийн эмч болон сум, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч,
мэргэжилтнүүдийг чадавхжуулж, ажлын байрны дадлага хийлгэж байна.
Өөрөөр
хэлбэл, Ховд аймгийн Эрүүл мэндийн газар
нь Эрүүл мэндийн яам, тус аймгийн ЗДТГ-т хүсэлт ирүүлсний дагуу “Хүүхдийн
өвчний цогц менежмент”-ийн сургалтыг энэ сарын 25-30-ны өдөр зохион байгууллаа.
Ийнхүү
эмч, мэргэжилтнүүд мэдлэг, ур чадвараа дээшлүүлж, харилцан туршлага
солилцсоноор хүүхдийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэх, тав хүртэлх
насны хүүхдийн эндэгдэл, өвчлөлийг бууруулахаар зорьж байгаа аж.