БАЯН-ӨЛГИЙ: Цагааннуур тосгонд 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг ашиглалтад орууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-12-02 10:39:33

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Цагааннуур тосгонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 100 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн барилга барилаа.


Цэцэрлэгийн байрны нийт төсөвт өртөг 1 тэрбум 437 сая төгрөг бөгөөд барилга угсралтын ажлыг "Алтайн алтан орд" компани гүйцэтгэсэн байна. Уг барилгыг ашиглалтад оруулах комисс өнгөрсөн сарын 30-ны өдөр газар дээр нь ажиллаж, үүрэг даалгаврын биелэлтээр 14 хоногийн дараа хүлээн авах шийдвэр гаргажээ.


Цагааннуур тосгон нь тус аймгийн хамгийн хойд хэсэгт Өлгий хотоос 70 км зайд оршдог. Улаанбайшинтын боомт, хилийн заставуудыг нэмээд 2100 гаруй хүн амтай. Тогсоны төвд 1850 хүн амьдардаг.


Иймд тосгонд цэцэрлэгийн шинэ барилга барьснаар алслагдсан бүс нутгийн иргэд болон хилчдийн хүүхдүүд стандартын шаардлага ханасан тохилог орчинд сурч боловсрох боломж бүрдэж байна. 

Холбоотой мэдээ