“Катар-2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий эргэн тойрны сониноос

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-12-05 10:06:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Катар-2022” хөлбөмбөгийн ДАШТ-ийг тус улсаас сурвалжилж байгаа Монголын спортын сэтгүүлч Ц.Энхтүвшин /Таван цагариг сонин/-гийн бичсэн ДАШТ-ий эргэн тойрны сониноос та бүхэндээ толилуулж байна.


"Катар-2022" тооны хэлээр


"Катар-2022" хөлбөмбөгийн ДАШТ-ий эхний 48 тоглолтын дараахь байдлаар 2,45 сая хүн цэнгэлдэх хүрээлэнд зочилжээ. Цэнгэлдэх хүрээлэнгийн дүүргэлт 96 хувьтай байгаа гэнэ.

"Education city stadium"  болсон Уругвай-Өмнөд Солонгосын тоглолтын үед хөгжөөн дэмжигчдийн гаргасан дуу чимээ 131 дицебиль хүрсэн бөгөөд энэ дуу чимээ нь хард рок хамтлагийн тоглолтын үед гардаг дуу чимээтэй ойролцоо юм байна.


Доха хот дахь FIFA FAN Festival нэг сая дахь зочиноо хүлээн авчээ. Египетээс ирсэн хөгжөөн дэмжигч сая дахь зочин болж, зохион байгуулагчдаас түүнд ДАШТ-ий финалын тоглолтын хос тасалбар гардуулсан байна.


Неймар бэлтгэлдээ орлоо


Бразилийн шигшээгийн хэвлэлийн бага хурал, бэлтгэл дээр очлоо. Хэвлэлийн бага хуралд ахлах дасгалжуулагч Тите, багийн ахлагч Тиагу Сильва нар оролцсон. Мэдээж сэтгүүлчдийн гол сонирхсон асуулт бол Неймарын маргаашийн тоглолтод оролцох эсэх.



Тите дасгалжуулагч: Неймар өнөөдөр багийн бэлтгэлд бүтэн оролцоно. Бэлтгэлийн байдлаас маргаашийн тоглолтод оролцох эсэхийг шийднэ. Хэрэв бэлтгэл дээр бүх зүйл хэвийн байвал маргааш тоглолтод оролцоно гэв.


-Неймар гараанд гарах уу эсвэл сэлгээнээс тоглолтыг эхлэх үү? гэсэн асуултад:


-Неймарын эрүүл мэнд, формоос шалтгаална. Би бол түүнийг гараанд гаргахаар тооцоолж байна. Мэдээж багийн эмч, физик эмчилгээний дүгнэлтийг харна. Би шилдэг бүрэлдэхүүнээ тоглолтын эхнээс тоглуулахыг хүсдэг хэмээн хариуллаа.



Дараа нь Катар дахь Бразилийн шигшээ багийн бэлтгэлийн бааз- Аль Араби спорт клубын Grand Hamad цэнгэлдэхэд Бразилийн шигшээгийн бэлтгэлийг сонирхлоо.


Неймар багийн бүх гишүүдийн хамт бэлтгэлд оролцов. Тэр ч бүү хэл хоёр тал болон тоглоход гоол оруулж байна.



Холбоотой мэдээ