СҮХБААТАР: Цэцэрлэг, сургуулиудад гал тогооны тоног төхөөрөмж олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-12-09 11:06:41

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Дезерет олон улсын байгууллагаас Баруун-Урт сумын 10 цэцэрлэг, ерөнхий боловсролын гуравдугаар сургууль болон Халзан, Баяндэлгэр, Дарьганга сумын сургуулиудад гал тогооны тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө. Ингэснээр тус байгууллагуудын 6000 гаруй хүүхэд энэхүү хөрөнгө оруулалтын үр шимийг хүртэх юм.

Нэг, хоёрдугаар хоолны тогоо, жигнүүр, дөрвөн ширэмтэй плитка зэрэг нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүд багтсан бөгөөд хэрэгцээ шаардлага, хүүхдийн тоо зэргээс хамааран тоног төхөөрөмжийн хуваарилалтыг хийжээ.

Мөн тус төслийн хамт олон аймгийн нэгдсэн эмнэлэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тэргэнцрийг хүлээлгэж өгөв. Дээрх байгууллагаас Сүхбаатар аймагт гурав дахь удаагийн хөрөнгө оруулалтаа ийн хийж буй бөгөөд зөвхөн энэ удаад л гэхэд боловсрол, эрүүл мэндийн салбарт 100 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж байна.

 

 

Холбоотой мэдээ