ДУНДГОВЬ: Авлигын эсрэг видео, шторк, контентуудыг бэлтгэн олон нийтэд хүргэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-12-09 16:53:37
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Өнөөдөр авлигын эсрэг Олон улсын өдөр тохиож байна. НҮБ-ын ерөнхий ассамблейгээс жил бүрийн 12 дугаар сарын 9-ний өдрийг авлигын эсрэг Олон улсын өдөр болгон тунхаглаж, жил бүр тэмдэглэдэг.

Дундговь аймгийн ИТХ, ЗДТГ-аас энэхүү өдрийг угтан авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах ажлыг эрчимжүүлэх зорилгоор 15 сум болон төрийн байгууллагуудын дунд уралдаан зарлан дүгнэжээ.

Энэхүү уралдааны хүрээнд 15 сум, төрийн байгууллагууд иргэд, олон нийт, албан хаагчид, хүүхэд залуучуудад авлигыг үл тэвчих, шударга ёсны үзлийг төлөвшүүлэх, авлигын нийгэм, эдийн засгийн хор хөнөөлийг тайлбарлан таниулах ажлыг тус бүрд зохион байгуулсан бөгөөд уралдааны дүнгээр Дэлгэрцогт, Сайнцагаан, Эрдэнэдалай, Өндөршил, Дэлгэрхангай, Говь-Угтаал, Цагаандэлгэр сумын ИТХ, ЗДТГ амжилттай оролцсон байна. Шалгарсан эдгээр сумдын хувьд авлигын эсрэг видео, шторк контентуудыг өөрсдийн нөөц боломжид тулгуурлан бэлтгэж олон нийтэд сурталчлан таниулжээ.

Түүнчлэн аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс, Сайнцагаан сумын ЗДТГ-тай хамтран тус сумын төрийн албан хаагчдын дунд хууль, эрх зүйн мэдлэг олгох “Центавр” тэмцээн зохион байгуулж, иргэдэд сургалт хийсэн байна.


Аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсээс 2022 онд иргэдэд авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой хууль, журмыг сурталчлан таниулах, хор уршгийг ойлгуулах, шударга ёс, сайн засаглалын тухай мэдлэг олгох 8 удаагийн сургалт зохион байгуулж, 840 хүнийг хамруулжээ. 







Холбоотой мэдээ