Хятад, Хонконгийн хөрөнгийн биржийн индекс огцом унажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2022-12-30 16:22:25

БЭЭЖИН. /RT/. Хятадын “Shanghai Composite”, “Shenzhen Composite” индексүүд баасан гаргийн арилжаа эхлэхэд 2018 оноос хойших хамгийн огцом хурдацтайгаар унаж, 15.1 хувь ба 21.9 хувиар тус тус буурчээ. Түүнчлэн Хонконгийн “Hang Seng” индекс 15.3 хувиар унаж, 2011 оны түвшинд хүрсэн байна. 


Харин арилжаа дуусах мөчид Шанхайн хөрөнгийн биржийн байдлыг тодорхойлдог “Shanghai Composite Index” 0.51 хувиар өсөж, 3089.26 нэгж, Шэньжэний хөрөнгийн биржийн гол индекс “Shenzhen Composite” 0.37 хувиар дээшилж, 1975.61 нэгж болсон бол “Hang Seng Index”  19827.5 нэгж болж, 0.44 хувиар өсжээ. 


12 дугаар сарын туршид “Shanghai Composite Index” 1.9 хувиар, “Shenzhen Composite Index” 2.1 хувиар буурчээ. Харин дөрөвдүгээр улиралд 2.2 хувь ба 3.3 хувиар тус тус өссөн байна.  


Хонконгийн “Hang Seng Index” -ийн хувьд 12 дугаар сарын турш 6.6 хувиар, энэ улиралд 15.1 хувиар өсжээ. 


Холбоотой мэдээ