Үндсэн хуулийн өдөрт зориулсан оюутны эрдэм шинжилгээний хурал болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-01-02 15:58:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс ардчилсан шинэ Үндсэн хуулиа баталсны 31 жилийн ойн өдөр энэ сарын 13-нд тохионо.


Энэ өдрийг угтан УИХ-ын Тамгын газраас оюутны эрдэм шинжилгээний хурлыг ирэх сарын 10-нд зохион байгуулах гэж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулан шинэ Үндсэн хууль, түүний ач холбогдлыг оюутан залуучуудад таниулах, Үндсэн хуулийн судлалыг хөгжүүлэх, эрх зүйч бэлтгэдэг их, дээд сургуулийн оюутнуудын энэ чиглэлээр судалгаа, шинжилгээ хийх идэвх эрмэлзлийг дэмжихэд зориулж уг эрдэм шинжилгээний хурлыг Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран “Үндсэн хууль ба Монгол Улсын хөгжлийн зорилтууд” сэдвийн хүрээнд байгуулна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Холбоотой мэдээ