ТӨВ: Аймгийн хэмжээнд урьдчилсан дүнгээр 5,108,399 толгой мал тоолуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-01-04 16:34:10

Төв /МОНЦАМЭ/ Аймгийн хэмжээнд 2022 оны мал тооллогын урьдчилсан дүн гарч, 5 108 399 толгой мал тоолууллаа.

Энэ нь өмнөх оныхоос 364 301 толгойгоор буюу 7.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Малын төрлөөр задалбал, 398 802 адуу, 348 906 үхэр, 3 975 тэмээ, 2 727 758 хонь, 1 628 958 ямаа тоолуулжээ.


Өмнөх онтой харьцуулахад адуу 41 931 (11.7%), үхэр 29 339 (9.2%), тэмээ 313 (8.5%), хонь 193 314 (7.6%), ямаа 99 404 (6.5%) толгойгоор тус тус өслөө. 23 сумын малын тоо өмнөх оноос 43 222-3 273 толгойгоор буюу 15.4-3.2 хувиар тус бүр өсөж, харин 3 сумын мал тоо өмнөх оноос 9 606-3 634 толгойгоор буюу 4.3-2.0 хувиар тус бүр буурчээ.

Баян, Баянжаргалан, Баян-Өнжүүл, Баянцагаан, Баянцогт, Борнуур, Бүрэн, Дэлгэрхаан, Заамар, Лүн, Өндөрширээт, Эрдэнэсант сумын мал сүрэг 5 төрөл дээр өсжээ.


Холбоотой мэдээ