ХӨВСГӨЛ: “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 463,730 мод, бут тарьж, ургуулаад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-01-05 12:45:18

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймаг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Ногоон суварга босгоё” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж, 2022 онд  нийт 463,730 ширхэг мод бут, сөөг тарьж ургуулсан байна.

Үүнээс хамгаалалтын зурваст 2,6 га, шинээр байгуулсан ойн зурвас 15,7 га, улсын орон нутгийн төсвийн хөрөнгө, ойн мэргэжлийн байгууллагын өөрийн хөрөнгөөр хийсэн ойжуулалт 156,1 га талбайд 388,750 ширхэг тарьц суулгажээ. Мөн шинээр байгуулсан бичил цэцэрлэг, ногоон байгууламжийн талбай хэмжээ 6.72 га, 2860 м2 талбайд зүлэгжүүлэлт хийж, 43м2 талбайд цэцгийн мандал байгуулжээ. Бүх нийтээр мод тарих үндэсний өдөрт нийт 590 аж ахуйн нэгж байгууллага, 30,362 иргэд идэвхтэй оролцсон байна.


Тус аймаг энэ онд 847000 мод, бут сөөг тарьж ургуулахаар төлөвлөж байгаа ажээ.

 

 

 

 

 

Холбоотой мэдээ