Газрын тосны үнэ өсөж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2023-01-09 14:19:28

ЛОНДОН. /RT/. Хятадад ковидын эсрэг хязгаарлалтыг сулруулсантай холбоотойгоор даваа гарагт дэлхийн зах зээлд газрын тосны үнэ өсөж эхэлжээ. 


Арилжааны мэдээллээс үзвэл,  “Brent” маркийн газрын тосны гуравдугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 1.27 хувиар өсөж, нэг торх нь 79.57 ам.долларт хүрсэн бол “ WTI” нефтийн үнэ 74.79 ам.доллар болж, 1.38 хувиар өссөн байна. 


БНХАУ-ын эрх баригчид коронавирусний халдвартай тэмцэх хатуу арга хэмжээгээ 2022 оны 12 дугаар сарын эхнээс аажмаар зөөлрүүлж буй. Өнгөрсөн ням гарагт буюу нэгдүгээр сарын 8-наас тус улс гадаадын иргэдэд хилээ нээсэн билээ. 


Үүнтэй холбоотойгоор шатахууны эрэлт нэмэгдэнэ гэсэн найдвар сэргэж, газрын тосны зах зээлд үнэ 1 гаруй хувиар өсөх хандлага ажиглагдаж байна.


Холбоотой мэдээ