ГССҮТ-ийн мэс засал, мэдээгүйжүүлгийн эмч нар Хөвсгөл аймагт ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2023-01-23 13:52:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ГССҮТ-ийн мэс засал, мэдээгүйжүүлгийн эмч нарын баг Хөвсгөл аймагт нэг сарын хугацаанд ажиллахаар тус аймгийг зорилоо.

 

Энэ хугацаандаа тухайн орон нутгийн хүн амд үзлэг оношилгоо, мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлэхээс гадна эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд ажлын байрны дадлага сургалтыг зохион байгуулж, нарийн мэргэжлийн зарим мэс заслыг хамтран хийхээр зорьж буй юм.

 

Тус баг бүрэлдэхүүнд ГССҮТ-ийн Насанд хүрэгсдийн гэмтэл, согогийн тасгийн эмч, тэргүүлэх зэргийн эмч Ө.Өлзийбаатар, Гар сарвуу, нөхөн сэргээх бичил мэс заслын тасгийн эмч Ц.Мөнх-Очир, Мэдээгүйжүүлгийн ахлах зэргийн эмч Г.Ариунболд нар багтсан байна.

 

Түүнчлэн ГССҮТ-ийн удирдлагын баг ойрын хугацаанд Хөвсгөл аймагт хоёр хоногийн хугацаатай ажиллахаар төлөвлөжээ.

Холбоотой мэдээ