Намаржаандаа эрт буусан иргэдэд хариуцлага тооцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-08-30 22:14:43

Намаржаандаа тогтоосон хугацаанаас нь өмнө буусан хоёр айл тус бүрийг Сагсай сумын Засаг дарга С.Конаев 200 мянган төгрөгөөр торгож зусланд нь буцаан нүүлгэсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт болсон уг явдлын тухай нутгийн иргэд янз бүрээр ярьж байгаа боловч олон арван хадланчид өвсөө хадаж, хадсанаа хураах, тээвэрлэх ажлыг амжуулж чадаагүй, адуу малтай өрсөж байгааг харахад Засаг даргын шийдвэрийг буруутгахын аргагүй.

Харин Баяннуур сумын Засаг дарга есөн сарын нэгнээс намаржаандаа буусан иргэдэд хатуухан шийтгэл оногдуулна гэж зарласныг тус сумын иргэн н.Жексенбай: «Үхэр сүрэг наймдугаар сард хадланд орчихсон. Малгүй гэсэн мөртлөө зарим айл малтайгаа намаржаандаа буучихсан. Одоо хэнд ямар шийтгэл оногдуулах юм бэ» хэмээн түүнийг эсэргүүцэж байна. Гэтэл тэдэнтэй зэргэлдээ оршдог зарим сумдынх нь сургуулийн хичээл эхлэхийг далимдуулан намаржаандаа эртлэн буучихсан харагдана. Эдгээр байдлаас дүгнэлт хийхэд намаржаанд нийт сумынхан ордог хугацааг есдүгээр сарын тавнаас гэж аймгийн удирдлагын зүгээс хуульчлан тогтоомоор байна.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ