БАЯН-ӨЛГИЙ: Цагааннуур боомт Цагаан сарын баяраар 5 хоног амарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-02-01 13:55:50

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрт орших олон улсын авто замын Цагааннуур боомт Цагаан сарын баярын өдрүүдэд 5 хоног амарна.


Тодруулж хэлбэл, энэ сарын 21, 22, 23, 24, 25-ны өдөр ажиллахгүй.


Боомтын үйл ажиллагаа энэ сарын 27-ны өдрөөс хуваарийн дагуу хэвийн үргэлжлэх аж. 

Холбоотой мэдээ