ОРХОН: Бүх ард түмний спортын наадам снөүбоардын тэмцээнээр эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/. Монголын
Бүх ард түмний спортын өвлийн XVI, Хүүхдийн спортын VII наадам өнөөдөр снөүбоардийн төрлөөр Орхон аймагт эхэллээ. Тус наадам өвлийн спортын
зургаан төрлөөр наадмын талбай, Сархиа цанын бааз, Хоккейн талбай гэсэн гурван
байршилд болно.
Орхон аймгийн БТСГ-ын дарга, Тэмцээний зам талбай
байгуулах, баг тамирчдын бэлтгэлжилт, оролцоо хариуцсан дэд хорооны дарга
Д.Дэлгэрбаяр, Биеийн тамир, спортын улсын хорооны Спортын бодлогын хэрэгжилтийн
хэлтсийн дарга Б.Нямсүрэн нар наадам зохион байгуулахтай холбоотой хэвлэлийн
хурал хийлээ.
Энэ удаагийн наадамд 19 аймгийн 729 тамирчин 567 багц медалийн төлөө өрсөлдөнө.
Наадмын нээлт энэ сарын 8-нд Хангарьд спорт ордонд
болно. Нээлтийн үйл ажиллагаанд Орхон аймгийн 100 гаруй уран бүтээлч оролцох
юм.