ТӨВ: Хөдөө аж ахуйн салбарын аймгийн аваргууд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-02-06 16:32:04

ТӨВ /МОНЦАМЭ/ Сар шинийн босгон дээр уламжлал болгон шалгаруулдаг аймгийн аваргуудаа шалгарууллаа. Өнөөдрийн байдлаар хөдөө аж ахуйн салбарын аваргууд тодорсон ба 10 малчин аймгийн хошой аварга, 100 малчин аймгийн аварга малчнаар шалгарчээ.

Аймгийн хошой аварга малчдыг дурдвал, Алтанбулаг сумын малчин Цэрэндоржийн Лхагвацэрэн, Баян сумын малчин Наваандоржийн Батжаргал, Баяндэлгэр сумын малчин Бадамын Энхбаяр, Баянцагаан сумын малчин Даваа Баттулга, Бүрэн сумын малчин Цэрэндоржийн Баасанжав, Дэлгэрхаан сумын малчин Ложоогийн Дашзэвэг, Заамар сумын малчин Жанлавын Болдбаатар, Лүн сумын малчин Дамбаюүрэнгийн Лхагвасүрэн, Мөнгөнморьт сумын малчин Жамъяны Баатар, Сүмбэр сумын малчин Юрагийн Алтанхуяг нар тус тус шалгарсан байна. 

“Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Самбуугийн нэрэмжит аймгийн залуу аварга малчин”-аар 30 малчин тодорсон бол Аймгийн аварга Алтан төлийн эзнээр 10 малчин, Аймгийн аварга фермерээр 3, аварга саальчин 4, аварга хадланч 5, аварга тариаланч хамт олон 5, аймгийн аварга тариаланч иргэн 7, аймгийн аварга механикжуулагч 2, Ц.Цэрэн-Очирын нэрэмжит “Аймгийн залуу аварга тариаланч” 15 тариаланч тус тодорчээ.


Энэхүү нэр хүндтэй шагналыг сар шинийн босгон дээр хүндтэй эрхмүүдээр дамжуулан гардуулдаг уламжлалтай.

Холбоотой мэдээ